Түүхийг ойлгоход археологиос салж чадахгүй. Хятадын археологи 1921 оноос эхэлсэн бөгөөд 2021 он гэхэд зуун жилийн түүхийг туулжээ. Хуншань соёл буюу Улаанхадын соёлын олдвор, судалгаа нь Хятадын археологийн хүрээнд зуун жилийн туршид үргэлжилж, дагалдсан юм. Археологийн олдвор, судалгааны үр дүнгээр Хуншаний соёлын түүхэн итгэл үнэмшлийг нэмэгдүүлж, Хуншаний өвөг дээдсийн амьдралын дүр зургийг идэвхжүүлж, Хятадын соёл иргэншлийн 5000 гаруй жилийн түүхийг бодит баримтаар нотлон харуулж байна.
Олдвороор дамжсан түүхэн судалгаа
Хятадын соёл иргэншлийн чухал нотолгоо болсон "Хуншань соёл"-ын олдвор, судалгаа зуун жилийн өмнөөс эхэлсэн.
1921 онд Швед Андерсен Ляонин мужийн Жиньси шяний Шагүөтүнь гэдэг газарт хуучин буурь үлдэгдлийн талаар малтлага хийжээ. Үүний нэг илрүүлэлт нь "Хуншань соёл"-ын туурь болно. Энэ жилийн олдвор илрүүлэлт нь Хятадын археологийн эхлэл төдийгүй маш чухал ач холбогдолтой юм.
1935 онд Япончууд Хуншань туурьд анхны малталт хийж, 1938 онд "Улаанхадын Хуншань" хэмээх тайлан нийтэлж, Хуншань соёл олны анхаарлыг ихэд татжээ. Дараагийн жилүүдэд цөөн тооны Хуншань соёлын эд зүйлс олджээ.
1954 онд алдарт археологич И Да "Хятадын шинэ чулуун зэвсгийн үе" номд албан ёсоор "Хуншань соёл" хэмээн нэрлэжээ.
1971 оны 08 дугаар сарын нэгэн өдөр тариачин Жан Фэншян тариан талбайгаас хар өнгөтэй "дэгээ" олж, гэртээ авчирч, олсоор өлгөн дүүдээ тоглуулжээ. Хэдхэн хоногийн дотор хар ногоон хаш болж, "Хятадын анхны луу" С хэлбэрийн хаш луу төржээ. Үүнээс хойш Улаанхадын нутгаас соёлын чухал эд зүйлс нэг нэгээр олдсон нь Хуншань соёлыг судлахад чухал бодит нотолгоо болсон байна.
ХХ зууны 80-аад оны үе дэх археологийн гол ололт амжилт бол Харчин зүүн гарын монгол үндэстний шяний Дүн Шаньзүй тосгонд байрлах Шинэ чулуун зэвсгийн үеийн барилгын буурь, вааран шуумал хүний хөшөөний илрүүлэлт, Жянь Пин шяний Ню Хэлянгийн “Дагинын сүм”, хурмал чулууны булшийг илрүүлсэн.
Энэ хоёр удаагийн том олдвор нь тухайн үеийн Хятадын археологийн хүрээлэнг цочроосон бөгөөд Хуншань соёлыг судлахад цаг үеийн ач холбогдолтой байсан төдийгүй Хятадын археологийн судлалыг бүхэлд нь судлахад чухал ач холбогдолтой байжээ.
Үүнээс хойш Хуншань соёлын шинэ олдворууд өргөн цар хүрээтэй, тасралтгүй тайлагдсаар ирсэн бөгөөд энэ нь янз бүрийн нийгмийн хүмүүсийн анхааралд хүрч, эрдэм шинжилгээний хүрээнд Хятадын соёл иргэншлийн үүсэл хөгжлийн тухай их яриа өрнүүлж, урлаг соёлын түүх, архитектурын түүх, шашны түүх, соёлын түүхийн судлаачдын анхаарлыг татаж байна.
Археологичид түүх өгүүлнэ
Хятадын алдарт археологич, Лянжү хотын эртний хот суурины чухал илрүүлэгч Лю Бинь Лянжү эртний хотыг амжилттай бүртгүүлсний дараа нэгэн сурвалжлагч түүнээс Хятадын соёл иргэншил 5000 жилийн турш оршин байгааг нотолсон ганцхан Лянжү байдаг уу гэж асуухад “Хятадын соёл иргэншил нь маш олон бөгөөд Хуншань соёл нь Лянжүгийн соёлоос эрт, Хятадын соёл иргэншлийн хамгийн эртний үлдэгдлийн нэг” гэж тэрээр хариулжээ.
2012 онд Улаанхад дээд сургууль нь сургуулийнхаа дотор болон гаднах шилдэг нөөцүүдийг нэгтгэн Улаанхад дээд сургуулийн Хуншань соёлын судалгааны хүрээлэнг байгуулсан бөгөөд тус судалгааны хүрээлэнгийн инновацын баг 2013 онд ӨМӨЗО-ы тал нутгийн авьяас чадварын инженерийн инновацын багаар сонгогдсон. 2013 онд Улаанхадын эрдэм шинжилгээний сэтгүүл /Гүн ухаан нийгмийн ухааны хэвлэл/-ийн Хуншань соёл ба Кидан Ляо соёлын тухай судалгааны булан нь Боловсролын Яамны их дээд сургуулийн гүн ухаан нийгмийн ухааны бүртгэлийн булангийн бүтээн байгуулалтын гурав дахь багцад сонгогдсон байна.
2014 онд Өвөр Монголын Хуншань соёлын нийгэмлэг Улаанхад дээд сургууль суурьшжээ. Хуншань соёл судлалыг шинэ түвшинд гаргахын тулд Улаанхад дээд сургуулийн Хуншань соёл судлалын хүрээлэн нь Өвөр Монголын Хуншань соёлын нийгэмлэгтэй "Хуншань соёлын судалгаа"-г зохион байгууллаа.
Мөн энэ онд Улаанхад дээд сургуулийн Хуншань соёл судлалын веб сайт нээгдэж, Баруун Ляохэ голын сав газарт түүхийн өмнөх археологийн баримт бичгийн төвийн барилгын нээлт боллоо.
Их Британи, АНУ, Герман, Өмнөд Солонгос, Япон, Израил, Орос зэрэг улс орон хийгээд улсын дотоодын олон тооны их дээд сургууль, судалгааны институт, нийгмийн бүлгүүд болон алдартай эрдэмтэд Улаанхадад хүрэлцэн ирж, Улаанхад дээд сургуультай эрдэм шинжилгээний солилцоо хийжээ. Улсын дотоод ба гадаад дахь Хуншань соёлын судалгааны арав гаруй байгууллага Хуншань соёлын нийгэмлэгтэй хамтын ажиллагааны харилцаа тогтоосон байна.
Хуншань соёл нь Хятадын соёл иргэншлийн олон янз байдал, нэгдмэл цогц хэв загварын чухал элемент бөгөөд Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг бий болгодог түүхэн тэжээл юм.
2021 оны 08 дугаар сард "Улаанхадын коллежийн Хуншань соёл, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын судалгааны бааз" нь Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны Нэгдсэн фронтын ажлын алба, ӨЗО-ы Намын хорооны Суртал ухуулгын алба, ӨЗО-ы Боловсролын танхим, ӨЗО-ы Үндэстний хэрэг эрхлэх хороо зэрэг байгууллага нэгжүүдтэй хамтран байгуулсан судалгааны бааз болж батлагдсан.
Шинжлэх ухааны судалгааны төслүүдээр төв болгож, Хуншань соёлын судлалын хүрээлэнгээр тавцан болгож, олон жилийн турш Улаанхад дээд сургууль нь Хуншань соёлын янз бүрийн асуудлаар гүнзгийрэн судалгаа хийх, Хуншань соёлын судалгааны системийг бий болгох зорилгоор боломжит эх сурвалжуудыг зохион байгуулж, ашиглаж байна.
Археологи, түүх, хүн зүй, угсаа зүй зэрэг хүмүүнлэгийн ухааны судалгаа тасралтгүй хөгжихийг дагаад 21-р зуунд Хуншань соёлын судалгаа нь гарцаагүй шинэ эринд орох болно.
Хуншань соёлыг дэлхийн түүхийн үүднээс судлах нь
Хуншань соёлыг хэрхэн үзэх нь Хуншань соёлын хөгжил, ирээдүйтэй холбоотой.
1989 онд Лондонгийн Их Сургуулийн Ази болон Африк судлалын хүрээлэнд Хятадын археологийн хичээл зааж байсан Ван Тао "Хуншань соёлыг дэлхийн түүхийн үүднээс судлах" санал тавьсан байна. Алдарт археологич Гүө Дашүнь мөн Хуншань соёлыг дэлхийн түүхийн талаас нь авч үзэхийг дэмжиж байсан юм. Хуншань соёлыг судлах нь дэлхийн түүхийн өргөн хүрээтэй алсын хараатай байх ёстой. Энэ бол "Дэлхийн Хятадын археологийн судалгаа" юм.
Хуншань соёлыг дэлхийн өнцгөөс харж, дэлхийн өнцгөөс судалж, дэлхийн өнцгөөс түгээх зэрэг нь ерөнхий зөвшилцөл байж, энэ нь Хуншань соёлын эрдэнэсийг нээх түлхүүр болсон юм.
Хуншань соёлын форум нь Хуншань соёлын гадаад солилцооны цонх болсны хувьд Хуншань соёлын форумыг олон жил зохион байгуулж, тодорхой нөлөө үзүүлж байна.
1993 оны 08 дугаар сард Хятадын умард хэсгийн эртний соёлын тухай олон улсын анхдугаар симпозиум зохион байгуулагдаж, нийт 61 бичиг баримт хүлээн авсан байна. Эдгээр баримт бичгүүд нь сүүлийн хагас зууны турш Хятадын умард хэсгийн соёлын археологийн илрүүлэлт, эрдэм шинжилгээний солилцооны сүүлийн үеийн ололт амжилтыг тодорхой хэмжээгээр харуулж, Хятадын умард хэсгийн соёлын талаарх эрдэм шинжилгээний судалгааны өөр өөр үзэл бодол, өнөөгийн түвшинг төлөөлөв.
2006 оноос хойш Хуншань соёлын өндөр түвшний форум болох Хятадын умард хэсгийн эртний соёлын тухай олон улсын симпозиумыг удаа дараалан зохион байгуулж, 2016 оны 08 дугаар сар гэхэд арван нэгэн удаа зохион байгуулав. Өнөөдөр Хуншань соёлын дээд хэмжээний форум нь ӨЗО, Улаанхад хот, Улаанхад дээд сургуулийн Хуншань соёлын эрдэм шинжилгээ, судалгааны чухал брэнд болж, улсын дотоодын болон гадаадын Хуншань соёл судлаачдад хамгийн сүүлийн үеийн археологийн олдворуудыг дэлгэн үзүүлэх, эрдэм шинжилгээний талаар санал бодлоо солилцох, эрдэм шинжилгээний ололтыг харилцан солилцох, хуваалцах чухал тавцан болж байна.
Энэ оны 07 дугаар сарын 15-нд 2022 оны Хуншань соёлын дээд хэмжээний форум Улаанхад хотод амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү форум нь Хуншань соёл, Хятадын соёл иргэншлийн үүсэл хөгжлийг харьцангуй талаас нь судлах, Хуншань соёлыг судлах ажлыг шинэ түвшинд хүргэх болно.
Өнөөдөр Хуншань соёлын судалгаа нь түвшинг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, агуулгаар мэргэшүүлэх, олон янзаар харах чиглэлээр аажмаар хөгжиж байна. Энэ нь шинжлэх ухаан, технологийн археологи, амьтан, ургамлын археологи, байгаль орчны археологи, физик антропологийн судалгаа, Хятадын өмнөх түүх, Хятадын эртний оюуны түүх, түүхэн материал зэрэг салбарын бүхий л арга замаар хийгддэг.
Хуншань соёлын археологийн судалгаа нь зуун жилийн түүхтэй болж, Хятадын хойд хэсгийн гайхамшгийг харуулж байна.
Сэтгэгдэл (0)