Б.ГАРЬД
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны 100 жилийн ой маргааш тохионо. УИХ энэ түүхэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолыг 2023 оны долдугаар сарын 6-нд гаргасан. “…Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг 2024 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр улс орон даяар тэмдэглэхээр тогтоосугай”, “…Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, түүхэн судалгааны болон танин мэдэхүйн бүтээл туурвиж нийтийн хүртээл болгох, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах, төрийн ёслол хүндэтгэлийн бусад арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг зохион байгуулахыг Ажлын хэсэгт даалгасугай”, “…Ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж, холбогдох зардлыг санхүүжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай” хэмээн уг тогтоолд заасан. Тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаа үргэлжилж байна. Харин яг түүхэн өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-нд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах тухай мэдээлэд цацагдсан. Эх сурвалжуудын мэдээллээр 2022 оны зун Үндэсний их баяр наадмыг эсэргүүцэн жагсаж байсан этгээдүүд буюу “no naadan”-ынхан Үндсэн хуулийн 100 жилийн ойгоор эсэргүүцлийн жагсаал хийхээр бэлдэж байгаа тухай мэдээлэл байна.
Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл (0)