Кристофер Ноланы “Одиссей” кино Critics Choice Awards-ын техникийн төрлүүдийн 12 эхний шатны нэр дэвшигчдийн жагсаалт /шорт-лист/-ийн 11-т багтаж, энэ жилийн шагналын улирлын эхний томоохон давуу талаа харууллаа гэж америкийн шоу бизнесийн гол хэвлэлүүд мэдээллээ.
Өвлийн улирал эхлэхтэй зэрэгцэн дэлхийн кино урлагийн салбарт шагналын төлөөх өрсөлдөөн идэвхждэг. Энэ жилийн шагналын улирлын эхний томоохон үйл явдлуудын нэг болох Critics Choice Awards буюу Кино шүүмжлэгчдийн сонголт шагналын техникийн төрлүүдийн эхний шорт-листийг зарлалаа.
Кино зураглаачийн ажил, эвлүүлэг, хувцас дизайн, тусгай эффект, кастинг зэрэг 12 төрлийн жагсаалтаас Кристофер Ноланы найруулсан “Одиссей” кино 11-т нь багтаж, тэргүүлжээ. Харин Дени Вильневийн “Дюна: Гуравдугаар хэсэг”, Хавьер Амбросси, Хавьер Кальво нарын найруулсан Испани-Францын хамтарсан “La Bola Negra” буюу “Хар бөмбөлөг” кинонууд удаалж байна.
Эцсийн нэр дэвшигчдийг арванхоёрдугаар сарын 4-нд зарлах бол шагнал гардуулах ёслол нэгдүгээр сарын 3-нд болно.

Critics Choice Awards-ыг АНУ, Канадын телевиз, радио болон томоохон цахим хэвлэл мэдээллийн 500 гаруй сэтгүүлчийг нэгтгэдэг Кино шүүмжлэгчдийн холбоо (CCA) гардуулдаг.
Энэхүү шагналын онцлог нь зөвхөн артхаус болон наадмын кинонд төвлөрдөггүйд оршино. Шүүмжлэгчид фестивалийн драм, уран сайхны бүтээлээс эхлээд үзэгчдийн сонирхлыг татсан томоохон блокбастер хүртэл өргөн хүрээний киног үнэлдэг.
Иймээс Critics Choice Awards нь кино урлагийн салбарын шагналын улирлын чухал үзүүлэлтүүдийн нэг болсон. Уг шагналыг “Оскар”-ын ялагчдыг таамаглахад харьцангуй өндөр магадлалтай барометр гэж үздэг.
Critics Choice Awards-ын шагнал гардуулах ёслол нэгдүгээр сарын эхээр буюу Америкийн Кино урлагийн академийн гишүүд “Оскар”-ын санал хураалтад оролцох үеэр болдог. Энэ үед шүүмжлэгчдийн шагнал хүртсэн кино, уран бүтээлчдийн нэр хүнд өсөж, академийн гишүүдийн сонголтод нөлөөлөх боломжтой гэж салбарынхан үздэг.
Түүнчлэн кино шүүмжлэгчид болон академийн гишүүдийн үнэлэмж олон тохиолдолд давхцдаг. Мэргэжлийн ур чадвар, уран сайхны чанар, үзэгчдэд хүрэх чадварыг хослуулсан бүтээлүүд хоёр талын анхаарлыг татах нь бий. Эх сурвалжид дурдсанаар, сүүлийн жилүүдэд Critics Choice Awards болон “Оскар”-ын гол төрлүүдийн ялагчдын давхцал 70-80 хувьд хүрчээ.
Гэхдээ энэ шагналыг “Оскар”-ын эцсийн дүнг урьдчилан тодорхойлдог үзүүлэлт гэж ойлгож болохгүй. 1996 оноос гардуулж эхэлсэн Critics Choice Awards нь “Алтан бөмбөрцөг”-өөс медиа нөлөөллийн хувьд харьцангуй залуу, хүрээ багатай. Харин кино салбарын найруулагч, жүжигчин, продюсер, зохиолчдын мэргэжлийн холбоодын шагналууд “Оскар”-ын өрсөлдөөнд илүү чухал дохио болдог. Учир нь эдгээр холбоодын гишүүдийн олонх нь Академийн санал хураалтад оролцдог.
Гэсэн ч Critics Choice Awards-д амжилт гаргах нь кино уран бүтээлчдийн хувьд “Оскар”-ын кампанит ажлын чухал түлхэц болдог. Тиймээс “Одиссей” болон “Дюна: Гуравдугаар хэсэг” зэрэг бүтээлүүд эхний шатанд шүүмжлэгчдийн анхаарлыг татаж, давуу байр суурь эзэлсэн нь цаашдын өрсөлдөөнийг сонирхолтой болгож байна.
Өвлийн улирал эхлэхтэй зэрэгцэн дэлхийн кино урлагийн салбарт шагналын төлөөх өрсөлдөөн идэвхждэг. Энэ жилийн шагналын улирлын эхний томоохон үйл явдлуудын нэг болох Critics Choice Awards буюу Кино шүүмжлэгчдийн сонголт шагналын техникийн төрлүүдийн эхний шорт-листийг зарлалаа.
Кино зураглаачийн ажил, эвлүүлэг, хувцас дизайн, тусгай эффект, кастинг зэрэг 12 төрлийн жагсаалтаас Кристофер Ноланы найруулсан “Одиссей” кино 11-т нь багтаж, тэргүүлжээ. Харин Дени Вильневийн “Дюна: Гуравдугаар хэсэг”, Хавьер Амбросси, Хавьер Кальво нарын найруулсан Испани-Францын хамтарсан “La Bola Negra” буюу “Хар бөмбөлөг” кинонууд удаалж байна.
Эцсийн нэр дэвшигчдийг арванхоёрдугаар сарын 4-нд зарлах бол шагнал гардуулах ёслол нэгдүгээр сарын 3-нд болно.
Кино шүүмжлэгчдийн сонголт ямар байр суурьтай вэ?

Critics Choice Awards-ыг АНУ, Канадын телевиз, радио болон томоохон цахим хэвлэл мэдээллийн 500 гаруй сэтгүүлчийг нэгтгэдэг Кино шүүмжлэгчдийн холбоо (CCA) гардуулдаг.
Энэхүү шагналын онцлог нь зөвхөн артхаус болон наадмын кинонд төвлөрдөггүйд оршино. Шүүмжлэгчид фестивалийн драм, уран сайхны бүтээлээс эхлээд үзэгчдийн сонирхлыг татсан томоохон блокбастер хүртэл өргөн хүрээний киног үнэлдэг.
Иймээс Critics Choice Awards нь кино урлагийн салбарын шагналын улирлын чухал үзүүлэлтүүдийн нэг болсон. Уг шагналыг “Оскар”-ын ялагчдыг таамаглахад харьцангуй өндөр магадлалтай барометр гэж үздэг.
“Оскар”-ын таамаглалд хэр нөлөөлдөг вэ?

Сэтгэгдэл (0)