Орон нутгийн цагаар наймдугаар сарын 12-ны өдөр Олимпийн далбаа АНУ-ын Лос Анжелес хотод ирсэн нь Лос Анжелесийн Олимпийн наадам дөрвөн жилийн дараа энд болж тус хотынхон Олимпын буухиаг үргэлжлүүлэх болсныг харуулж байна. Мөн өдөр Калифорни мужийн амбан захирагч Ньюом газар дээр нь хүрч далбааг хүлээн авчээ. Олимпийн далбааг Лос Анжелес хотын захиргааны танхимд аваачих бөгөөд 2028 оны Лос Анжелесийн Олимпийн наадмын нээлтийн ёслолын гол талбайд мандуулна.
2017 онд Олон улсын олимпийн хороо Лос-Анжелес хотод 2028 оны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг олгосон юм. Лос-Анжелес хот 1932, 1984 оны дараа гурав дахь удаагаа олимпийн наадам зохион байгуулж байгаа нь энэ юм.
Сэтгэгдэл (0)