Түүхийн бүх л үеийн турш хүн төрөлхтөн бөмбөгийг өшиглөн тоглосоор ирсэн

Түүхийн бүх л үеийн турш хүн төрөлхтөн бөмбөгийг өшиглөн тоглосоор ирсэн. ФИФА-гаар бол шинжлэх ухаанаар батлагдсан хамгийн анхны бөмбөг өшиглөх тоглоомоор МЭӨ 2-3-р зуунд америкд тоглож байжээ. Мөн Ромын үед тоглож байсан Харпастум хэмээх тоглоом нь өнөөгийн хөлбөмбөгийн өвөг дээдэс байж болох талтай.
Орчин үеийн хөлбөмбөгийн эхлэл 19-р зуунд Английн сургууль бүрд өөрийн өөрийн дүрмээр тоглогдож байсан бөмбөг өшиглөх тоглоомыг нэгдсэн нэг дүрмэнд оруулснаар тавигджээ. 1863 оны 10 сарын 26-нд Лондоны Квин гудамжны Фриймэйсоны уушын газарт анхны хөлбөмбөгийн холбоо (The Football Association)-ны уулзалт болжээ. 10-12 сарын хооронд уг уушын газар 5 уулзалт хурал болж хамгийн анхны хөлбөмбөгийн дүрмийг гаргасан байна. Гэхдээ сүүлчийн уулзалтан дээр Блекхет болон бусад зарим багийн төлөөлөгч бөмбөгийг гараараа барьж гүйх, ингэж гүйж байхад нь бөмбөгийг хүчээр булааж авч болох гэсэн дүрмийг нь зөвшөөрөөгүйн улмаас энэ холбоог орхин гарчээ. Тэд сүүлд нь 1871 онд Регбигийн хөлбөмбөгийн холбоог үүсгэсэн байна. Дэлхийн хамгийн эртний хөлбөмбөгийн тэмцээн бол FA Cup буюу Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээн юм. Энэ тэмцээнийг анх Чарльз Алкок санаачилжээ. Хамгийн анхны олон улсын хөлбөмбөгийн тоглолт 1872 онд Англи Шотландын багуудын хооронд болсон байна.
Харин 1904 онд Парис хотноо ФИФА буюу Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо байгуулагдсан байна. Хөлбөмбөгийн хамрах хүрээ өргөжсөний улмаас 1913 онд Олон улсын хөлбөмбөгийн удирдах зөвлөлийг байгуулжээ. Анхны зөвлөлд энэ холбооны 4 гишүүн улс бүрээс нэг, Их Британы 4 улс (Англи, Шотланд, Уэльс, Ирланд)-аас тус бүр нэг гишүүн оржээ.
Өнөөдөр хөлбөмбөгийн холбоо нь Нэгдсэн Үндэстний Байгууллагаас олон гишүүн орнуудтай болж, дэлхийн хамгийн том спортын холбоо гэж тооцогддог. Сая сая чөлөөт цагаараа, эсвэл мэргэжлийн дагуу хөлбөмбөг тоглохоор талбай руу явж байхад олон тэрбум хүмүүс түүнийг сонирхон үздэг болжээ. ФИФА-гаас гаргасан тооцоогоор бол 2001 онд дэлхийн 200 гаруй орны 240 сая хүн байнга хөлбөмбөг тоглодог байна. Хөлбөмбөгийн хялбар дүрэм, янз бүрийн нэмэлт төхөөрөмж шаардлагагүй зэрэг нь хөлбөмбөгийг ингэж өргөн дэлгэр тархахад нөлөөлсөн нь дамжиггүй.
Дэлхийн өнцөг булан бүрт хөлбөмбөг нь энгийн нэгэн фен, ямар нэгэн олон нийтийн байгууллага, эсвэл бүр бүхэл бүтэн улс орны урам зориг, утга учир нь болж чадсан. ESPN–ээс Кот-д'Ивуарт иргэний дайн гарахаас хөлбөмбөгийн баг нь сэргийлсэн гэж үздэг байна. Тэр бүү хэл 1969 онд Сальвадор болон Хондурасын хооронд хөлбөмбөгөөс болж дайн дэгдэж байсан түүхтэй. 1990 оны 3 сард Динамо Загреб, Ред Стар Белград багийн тоглолт нь 1990-өөд оны Югославийн дайны эхлэлийг тавьсан гэж үздэг.
"Хөлбөмбөгийн дайн" гэж Сальвадор, Хондурас хоёр улсын хооронд 1969 оны 7 дугаар сарын 14-20-ний өдрүүдэд болсон дайныг хэлдэг. Хилийн зурвасын маргаан, худалдааны тэгш бус харилцаа зэрэг маргаантай байсан хоёр улсын хөлбөмбөгийн шигшээ багууд тоглож Гондурасын баг Сальвадорын багт хожигдож уг 6 хоногийн дайн дэгдсэн ажээ.
скачать dle 12.0