Аюулгүй байдлын халхавчтай Америкийн худалдааны ивээх үзэл

Хятадад үйлдвэрлэсэн Connected vehicles буюу сүлжээнд хамрагдсан авто машинд шалгалт хийнэ. Хятадын технологи Америкийн үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж Америкийн хэвлэлд мэдээлжээ. Америк ийм явуургүй аргаар худалдааг боомилох арга хэрэглэсээр удаж байна. Хятад ямар нэгэн салбарт амжилт олох тоолонд ийм яриа дэгддэг. Тэдэнд  баримт хэрэггүй. Зүгээр нь үндэсний аюулгүй байдал гэдэг халхавч байхад хангалттай. 
Хятадын эдгээр авто машин Америкийн иргэдийн тухай мэдээлэл, дэд бүтцийн мэдээллийг цуглуулж Хятад уруу дамжуулдаг байж магадгүй. Хятадууд алсын зайнаас эдгээр машинтай холбогдож тэдгээрийг хянаж байх боломжтой гэж мэдэгдэлдээ дурдсан байна.  Америкийн худалдааны сайд Раймунд хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ байр сууриа ахин нотолжээ. Сэтгүүлч сайдын өмнөөс,-Энэ чинь үндэсний аюулгүй байдлаар халхавчилсан худалдааг ивээх үзэл, нэг төрлийн хориг биш үү гэж сөргүүлэн асуусан байна.  
Аюулгүй байдлын ойлголтыг Америкчууд хэтрүүлэн төсөөлж, гадаадын компаниудыг дарамталж байна. Хойд Каролина  дахь нэгэн цэргийн хуаранд ашиглаж байсан Хятадын Ниндэ цар эрин компанийн үйлдвэрлэсэн цахилгаан хуримтлуулагч батарейн холболтыг тасалж байв. Боомтын аюулгүй байдал нэрээр асар их хөрөнгө мөнгө зарцуулж, Америкийн боомтуудад ажиллаж буй Хятадад үйлдвэрлэсэн өргөгч цамхагийг бүгдийг нь буулгаж өөр өргөгчө кранаар солих болов. Олон шалтаг зохиож, Хятадын дээд технологийн компаниудыг дарамтлан шахаж, Хятадын 1000 гаруй компанийг хоригийн жагсаалтад оруулаад байна. Тэрчлэн Хятадын биологийн технологи, ухаалаг технологи зэрэгт экспортын хатуу хяналт тогтоов.
Америк өөрийн цэрэг зэвсэг, эдийн засаг, банк санхүү, шинжлэх ухаан технологийн салбарын монополь байдлаа хадгалахын тулд Хятад төдийгүй бусад өрсөлдөгчөө намнаж байсан түүхтэй. 1980-аад онд Японы эдийн засгийг дарамтлахын тулд Японыг албадаж  өргөн талбайн хэлэлцээр гэгчийг байгуулж, Японы эдийн засгийг сулруулж байв. Мөн  Францын  Алстон  компанийг дарамталж, өөрийн болгож хавсарган нэгтгэсэн байдаг. 

Wall Street сонинд, Америкийн зах зээлд Хятад машин маш цөөн тоогоор зарагдаж байна. Хятадын цахилгаан машин Америкт заналхийлэх байтугай авто машины зах зээлд ч төдийлөн нөлөөлж чадахгүй байна гэж бичсэн нь үнэний ортой. Хятадын авто машинд тавьж буй Америкийн хоригийн хариуг бодож цөхөх юмгүй амархан. Ер дөө л өөрийн монополь байдлаа хадгалан үлдэхийн төлөөх  арга, олон талт худалдааг эвдэж буй дарангуйлал юм. Энэ нь бусдад ашиггүй. Өөрсдөд нь ч ашиггүй. Дэлхийн аж үйлдвэрийн нийлүүлэлтийг гинжин хэлхээнд ч ашиггүй ганц талт үзэл юм. 

скачать dle 12.0