Их Британи, Грекийн хоорондох түүх соёлын үнэт зүйлсийг эргүүлэн буцаах асуудлаарх маргаан даамжирсаар байна. Дэлхийн нэрт музей болох Их Британийн музейн цуглуулаг нь колоничлолын тэлэлт, дайны дээрэмдэлтэй холбоотой бөгөөд сүүлийн өдөр олон улсын "ярианы халуун сэдэв" болж. Үүнтэй холбогдуулан Хятадын Төв Радио Телевизийн CGTN суваг дэлхийн сүлжээ ашиглагчдын дунд санал асуулга өрнүүлсэн бол саналаа өгсөн хүмүүсийн 80.8 хувь нь Их Британийн музей гадаадаас дээрэмдсэн түүх соёлын дурсгалуудыг цуглуулж дэлгэх нь зүй ёсонд нийцэхгүй гэж үзсэн бол 90.3 хувь нь колоничлолын тэлэлт, дайны дээрэмдлэгээр цуглуулсан үнэт зүйлийг эх оронд нь эргүүлэн буцаах ёстой, колоничлолын үзлийг өөгшүүлж залгамжилж болохгүй гэцгээсэн байна.
Их Британийн музейн ихэнх цуглуулга нь бусад орноос дээрэмдэж, тонож хулгайлж аваачсан байдаг. Олон жилийн турш Грек, Нигери, Этиоп, Египет, Чили зэрэг орон дээрэмдүүлсэн түүх соёлын дурсгалт зүйлсээ Их Британийн засгийн газраас эргүүлэн авахаар хөөцөлдөж ирсэн ч Их Британи харин "түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах" нэрээр буцаан өгөхөөс татгалзсан юм. Үүнийх нь гол үндэслэл гэвэл 1963 онд Их Британийн парламентаас нэмэлт өөрчлөлт оруулсан “Их Британийн музейн тухай хууль” болно. Уг хуульд аливаа түүх соёлын цуглуулгыг буцааж өгөхийг эрс хориглоно хэмээн заажээ. Үүнийг санал асуулгад оролцогсдын 91.1 хувь нь эсэргүүцсэн бөгөөд Их Британийн засгийн газрын энэхүү үйлдэл ёс зүйгээс тэрсэлж, хууль эрх зүйд нийцэхгүй гэжээ. Мөн 92.3 хувийн саналаа өгөгч, Их Британийн засгийн газар түүх соёлын үнэт зүйлсээ буцаан авахыг хүсэж буй орнуудын дуу хоолойг сонсож, олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарал хандуулж буй асуудалд хариуцлагатай байр сууриар хандаж, бодит арга хэмжээ авах ёстой гэжээ.Их Британийн музейн цуглуулгад түүхэн асуудлаас гадна аюулгүйн асуудал ч дагалдаж байна. Энэ оны 8-р сард уг музейн цуглуулгаас 2000 орчим ширхэг нь алга болсон бол зарим үнэт зүйлсийг бүр ч онлайн худалдаанд гарган тухай мэдээлэл гарчээ. Үүнтэй холбогдуулан санал асуулгад оролцогчдын 88 хувь нь Их Британийн музейн түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах талд гүнээ санаа зовж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Их Британийн “Түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах” гэсэн хэллэг нь халхавч төдий гэжээ. Нэгэн сүлжээ ашиглагчийн хэлснээр “ Европын зарим орнууд бусад орны хулгайлагдсан түүх соёлын дурсгалт зүйлсийн "аюулгүйн өрөө" нь болоод байна. Тэд түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах нэрээр хулгайн хэрэг үйлдсээр ирсэн гэжээ.
Дурсгалт зүйл бол тухайн улс, үндэстний түүх соёлын гэрч, залгамж юм. Уг санал асуулгад оролцогчийн 91.5% нь дээрэмдэж хулгайлсан дурсгалт зүйлийг эзэнд нь буцааж өгөх нь хамгийн сайн шийдэл гэж үзсэн бол олон улсын эрх зүйн хүрээнд заавал даган мөрдөх ёстой хууль тогтоолыг боловсруулж, гээгдсэн үнэт зүйлийг эх оронд нь буцаахыг 92.1 хувь нь уриалжээ. Энэхүү санал асуулгыг CGTN англи, испани, франц, араб, орос зэрэг таван хэлээр явуулсан бөгөөд 24 цагийн дотор 18,103 сүлжээ ашиглагч оролцон, санал бодлоо илэрхийлжээ.
Сэтгэгдэл (0)