Базарбямбын НЯМСҮРЭН
Дэлхийн бүх бүс нутгийн улс орнуудын Гадаад хэргийн эмэгтэй сайд нар манай улсад анх удаа цуглаж, дэлхий дахинаа тулгамдаж буй олон асуудлыг тухтайхан ярилцлаа.
Олон улсын томоохон хурал, уулзалтын дараа Гадаад харилцааны эмэгтэй сайд нар уулзаж ярилцдаг албан бус уламжлал байдгийг албаны болгох санаачлагыг Б.Батцэцэг сайд гаргасан байна. Тиймээс ч тэрбээр анхны уулзалтын эрхэм зочдоо хүндэт харуултай, улаан хивснээ угтан авав. Төрийн ордонд хоёр өдөр үргэлжлэх энэхүү уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, хүнсний хангамж, хүрэлцээ, олон улсын энх тайван, аюулгүй байдал зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдэхэд эмэгтэйчүүдийн оролцооны талаар хэлэлцэв.
Энэхүү уулзалтыг ХБНГУ, БНФУ хамтран зохион байгуулсан байна. Тиймээс ХБНГУ-ын Гадаад Хэргийн сайд А.Бербок, Франц Улсын Гадаад хэргийн сайд К.Колонна нар биечлэн оролцов. Түүнчлэн Индонез Улсын Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди, Лихтенштайн Улсын Гадаад хэрэг, боловсрол, спортын сайд Д.Хаслер, Өмнөд Африкийн Олон улсын харилцаа, хамтын ажиллагааны сайд Н.Пандор, Австралийн Холбооны Улсын Жендерийн тэгш байдлын асуудал эрхэлсэн Элчин сайд С.Кэмпбэлл, Бүгд Найрамдах Мозамбик Улсын Элчин сайд Ана Немба Уаине болон Уур амьсгалын ногоон сангийн Гадаад хэргийн асуудал эрхэлсэн захирал С.Оюун, Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал П.Коук-Хэмилтон, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Шмид нар хүрэлцэн иржээ.
Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй энэхүү уулзалтын эхний сэдэв уур амьсгалын өөрчлөлт байлаа. НҮБ-аас уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нь улс орон бүрийн зорилт байх учиртай хэмээн Тогтвортой хөгжлийн 17 зорилтод багтаасан байдаг. Манай улсын хувьд энэ зорилтод тулгуурласан “Тэрбум мод” хөтөлбөрийг Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй. Уулзалтын оролцогчид байгаль орчны чиглэлээр авч хэрэгжүүлж буй манай улсын бодлогыг сайшаахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт бол нэг улсын биш, олон улсын хамтарсан цогц шийдлээр шийдэгдэх хэрэгтэйг мөн онцолж байв.
Хүнсний аюулгүй байдал хурцаар тавигдаж буй улс орны тоо өссөөр байгааг өмнөд африкийн орнуудаас хүрэлцэн ирсэн төлөөлөгчид онцгойлон дурдаж байна. “Дэндүү олон сая хүн ам өлсгөлөн, туйлын хомсдолд байгаа нь нэн шаардлагатай анхаарах асуудлын нэг болж байна” хэмээн Бүгд Найрамдах Мозамбик Улсын Элчин сайд Ана Немба Уаине хэлэв. Энх тайван аюулгүй байдал сэдвийн хүрээнд нэлээд өргөн хүрээг хамарсан хэлэлцүүлэг өрнөсөн. Олон улсын өнөөгийн хурцадмал асуудлуудыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүд зөөллөж, асуудлыг хурцатгах бус эе эвээр шийдэх боломжийг бий болгодог хэмээн олон улсын Гадаад хэргийн сайд нар санал нэгдэж байлаа.
-Анхны удаагийн энэхүү уулзалтад алс холоос зорин ирсэн зочиддоо гүн талархал илэрхийлье. Энх тайван, аюулгүй байдал, хүнсний баталгаат хангамж, байгаль орчны өөрчлөлтөд эмэгтэйчүүд ямар чухал үүрэгтэй гэдгийг бид олон өнцгөөс хэлэлцлээ. Маш үр дүнтэй бөгөөд тогтвортой хөгжлийн зарчмаар шийдвэрлэх шийдлүүдэд эмэгтэйчүүдийн үүрэг ямар өндөр байдгийг авч үзлээ. 2030 он гэхэд өлсгөлөнг арилгах Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо шууд хамаарна гэдэгт нэгдэж чадлаа. Энх тайван аюулгүй байдлын асуудалд эмэгтэйчүүдийн үүргийг олон талаас нь хэлэлцсэн нь ач холбогдолтой байлаа. Дипломат харилцааг бэхжүүлэх, улс орнуудын үл ойлголцлыг намжаах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг хамгийн эв зүйтэй аргаар шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн ухаан туршлага, мэдлэг маш том үүрэгтэй гэв.
“Айвал бүү хий. Хийвэл бүү ай” гэсэн Монголын зүйр цэцэн үг байдаг гэсэн. Монгол Улс анх удаа эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг зохион байгуулж байгаа нь эмэгтэй төвтэй, эв нэгдэлтэй, цогц шийдлийн төлөөх гадаад бодлогын сайхан жишээ болж чадлаа. Хэдийгээр эрэгтэй эмэгтэй хүн нас, хүйсээс үл хамааран тэгш эрхтэй байх тухай онолд заадаг ч бодит амьдрал дээр энэ бүхэн үргэлж зөрчигдөж байгаа нь харамсалтай юм.
-Бид хэлэлцэж буй асуудлуудыг бодит ажил болгох нь чухал байна. Хүний эрхийн төлөө тууштай тэмцэж буй эмэгтэйчүүд тэмцлийн явцад өөрсдөө амь нас нь аюулд орох эрсдэл ч байдаг. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэгш эрхийг хангах нь ямар ч улс орны хөгжлийн бодлогын салшгүй хэсэг байх ёстой. Тиймээс эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийлэл, бусармаг үйлдлийн суурь шалтгааныг бид зөв оновчтой тодорхойлон үүний эсрэг үр дүнтэй ажиллах шаардлагатай байна.
Уулзалтын үеэр санал нэгдсэн асуудлуудыг нэгтгэн Улаанбатарын тунхаглал баримт бичгийг гаргахаар болсон байна. Монгол Улсын Гадаад харилцааны сайдын санаачлагаар анх удаа зохион байгуулсан энэхүү уулзалтын дараагийнх ХБНГУ-д болох тов гарчээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 130 (7115)

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ: ДИПЛОМАТ ХАРИЛЦААГ БЭХЖҮҮЛЭХ, ҮЛ ОЙЛГОЛЦЛЫГ НАМЖААХАД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТУРШЛАГА, МЭДЛЭГ ТОМ ҮҮРЭГТЭЙ
-Анхны удаагийн энэхүү уулзалтад алс холоос зорин ирсэн зочиддоо гүн талархал илэрхийлье. Энх тайван, аюулгүй байдал, хүнсний баталгаат хангамж, байгаль орчны өөрчлөлтөд эмэгтэйчүүд ямар чухал үүрэгтэй гэдгийг бид олон өнцгөөс хэлэлцлээ. Маш үр дүнтэй бөгөөд тогтвортой хөгжлийн зарчмаар шийдвэрлэх шийдлүүдэд эмэгтэйчүүдийн үүрэг ямар өндөр байдгийг авч үзлээ. 2030 он гэхэд өлсгөлөнг арилгах Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо шууд хамаарна гэдэгт нэгдэж чадлаа. Энх тайван аюулгүй байдлын асуудалд эмэгтэйчүүдийн үүргийг олон талаас нь хэлэлцсэн нь ач холбогдолтой байлаа. Дипломат харилцааг бэхжүүлэх, улс орнуудын үл ойлголцлыг намжаах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг хамгийн эв зүйтэй аргаар шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн ухаан туршлага, мэдлэг маш том үүрэгтэй гэв.
ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ХЕЛЬГА МАРИЯ ШМЕДТ: ЭМЭГТЭЙЧҮҮД ИЛҮҮ МЭДРЭМЖТЭЙ ОНОВЧТОЙ ХУУЛЬ БАТАЛДАГ
-Аюулгүй байдлын асуудалд бид цогцоор бөгөөд онцгойлон анхаарах шаардлагатай. Гэхдээ үүнийг улс төр, батлан хамгаалах салбарынх мэт ойлгохоос илүү нийгэм, эдийн засаг буюу хүнд ойртсон хэмжигдэхүүнээр ойлгох ёстой. Жендерийн мэдрэмжтэй байх, хүнлэг байх тухай нь асуудлыг шийдэхэд маш чухал. Эмэгтэйчүүд илүү мэдрэмжтэй оновчтой хууль баталдаг. Хууль тогтоох түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь туйлын чухал байна. Бидний хэлэлцэж буй асуудлууд бүгд харилцан шүтэлцээтэй учир цогцоор нь шийдэж байж үр дүнд хүрнэ. НҮБ-аас Дэлхийн дундаж дулаарлыг хоёр хэмд барих ёстой ч энэ тооноос хэтэрч 2,5 хэм рүү орох нь бодитой болчихлоо гэсэн сэртхийм мэдээллийг зарлаад байгаа. Бид хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан уур амьсгалын өөрчлөлтийг зогсоохын төлөө нэгэн зэрэг цаг алдалгүй арга хэмжээ авах зайлшгүй шаардлага байна. Энэ уулзалт бол анхных боловч сүүлийнх биш гэж бодож байна. Гадаад хэргийн эмэгтэйчүүдийн сайд нарын уулзалтыг залгамж чанартай байгаасай гэж хүсч байна гэв.
ХБНГУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД А.БЕРБОК: МОНГОЛ УЛС ЭМЭГТЭЙ ТӨВТЭЙ ЭВ НЭГДЭЛТЭЙ ГАДААД БОДЛОГЫН ТОД ЖИШЭЭ ЮМ
“Айвал бүү хий. Хийвэл бүү ай” гэсэн Монголын зүйр цэцэн үг байдаг гэсэн. Монгол Улс анх удаа эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг зохион байгуулж байгаа нь эмэгтэй төвтэй, эв нэгдэлтэй, цогц шийдлийн төлөөх гадаад бодлогын сайхан жишээ болж чадлаа. Хэдийгээр эрэгтэй эмэгтэй хүн нас, хүйсээс үл хамааран тэгш эрхтэй байх тухай онолд заадаг ч бодит амьдрал дээр энэ бүхэн үргэлж зөрчигдөж байгаа нь харамсалтай юм.
ФРАНЦ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД К.КОЛОННА: БОДИТ АЖИЛ БОЛГОХ НЬ ЧУХАЛ

Сэтгэгдэл (0)