Хүүхэд хөхөндөө дургүй болох шалтгаан


Хамгийн түрүүнд хүүхэд өвдсөн байж болно. Хөхүүлэх арга нь буруу байж болно.
Шалтгааныг олохын тулд доорх асуултыг өөрөөсөө асуугаарай.
  • Анх оройтуулж амлуулсан эсэх
  • Удаан хугацаагаар хүүхдээ орхидог байсан эсэх
  • Хэзээ нэгэн цагт угжны хөхөлтөөр шингэн юм, сүү өгч байсан эсэх
  • Ээж нь хүүхдэдээ элэгсэг дотно хандаж, хөхүүлж чадаж байсан эсэх
  • Хөхөө зөв амлаж чадсан эсэх. Зөвхөн толгойг үмхсэн үед сүү гарахгүй уйлдаг.
  • Ээжийн хөхний сүү садарч ихээр гарч байгаа эсэх. Хэрэв ингэж гарвал хүүхэд цацаж хөхөхөөс айдаг болно.
ХӨХӨНДӨӨ ДУРГҮЙ БАЙГАА ХҮҮХДИЙГ ЯАХ ВЭ?
  • Ээж хүүхэдтэйгээ үргэлж хамт байж, хамт унтаж, ээж нь асарч энхрийл.
  • Хүүхдийг хөхөө хайх бүрд нь хөхүүл. Хүүхэд өлсөж байна, хөхөх дуртай байна гэж бодогдох бүрдээ хөхүүл, хөх ивэлбэл хөхүүл, хөхүүлэхийн өмнө аманд нь сүү саа.
  • Хүүхдээ хөхүүлэх байрлал зөв байгаа эсэхийг ажигла.
  • Хүүхдээ хөхүүлж байхдаа зөв амласан эсэхийг шалга.
  • Саасан сүү өгөх тохиолдолд угж хэрэглэж болохгүй.
  • Сүү их садарч байгаа бол эхлээд жаахан сүү сааж авсны дараа хөхүүлнэ.
  • Хүүхдийн хамар битүүрсэн бол хөвөн зулаад хамарт нь хийж эргүүлж авч цэвэрлэсний дараа хөхүүлнэ.
ХҮҮХЭД УДААН ХӨХӨХГҮЙ БАЙВАЛ
Зарим хүүхэд хэдэн минут хөхчихөөд унтчихдаг. Энэ нь голчлон зузаан өлгийдөж хувцасласан үед тохиолддог. Хэсэг хугацааны дараа хүүхэд сэрж уйлна. Тэгэхээр ээж миний хөх сүүгүй юм болов уу гэж бодно.
Юу хийх вэ?
  • Хүүхдийг 5-10 минут хөхүүл.
  • Хүүхэд түүнээс удаан хугацаагаар хөхмөөр байвал хөхөх боломж өг.
  • Унтах гээд байвал ээж нь хацрыг нь ил.
  • Хувцсыг нь нимгэл
Эх сурвалж: Эхчүүдийн хүүхдээ хөхүүлэхийг дэмжихийн учир
profile
Зөвлөх: М.Оюунбилэг
Анагаах ухааны доктор
скачать dle 12.0