Р.Энхтүвшин: Дэлгэцийн хараат байдал, тэр дундаа фэйсбүүк, инстаграм, твиттерийн зэрэг донтолт элбэг байна

Манай улсын хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн байдлын талаар АШУҮИС, Анагаах Ухааны Сургуулийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч, АУ-ы доктор, профессор З.Хишигсүрэн “Ид ажил хөдөлмөр эрхлэх насны залуучуудын болон хүүхэд, өсвөр үеийнхний дунд амиа хорлох, амиа хорлох оролдлого хийх нь нэмэгдэж байгаа” хэмээсэн. 

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн есөн хувь нь сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй гэж гарчээ

Хүүхдийн эмгэгийн талаар 11 аймаг, таван дүүрэгт сургуулиуд дээр суурилан явуулсан судалгааны дүнд 
  • 60.5 хувь нь эрүүл
  • 30.5 хувь нь тулгамдсан асуудалтай
  • 9 хувь нь сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй гарсан хэмээн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв(СЭМҮТ)-ийн ерөнхий захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч, АУ-ы доктор В.Баярмаа танилцуулсан юм.
  • Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн Р.Энхтүвшин “Донтолтын эмгэг их байна. Сүүлийн үед дэлгэцийн хараат байдал, тэр дундаа фэйсбүүк, инстаграм, твиттерийн зэрэг донтолтын эмгэг элбэг байна гэж үзэж байгаа” гэлээ. Тэгвэл хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж ямар байгаа талаар клиникийн профессор, сэтгэл засалч эмч Д.Эрдэнэбаатар “Монголд сэтгэцийн эмгэг судлаач 150 гаруй эмч бий. Гурван сая хэдийнээ давсан Монголын хүн амд энэ нь хаана ч хүрдэггүй. Сэтгэл засал хэмээх том салбар хөгжиж эхэлж байна. Энэ тал дээр боловсон хүчний асуудал чухал байгаа. Дээрээс нь эдийн засаг, материаллаг баазын хангамжийг сайжруулах зайлшгүй шаардлага бий” гэсэн юм.
скачать dle 12.0