Дөрөвдүгээр сарын 12-нд, Хятадын сансрын технологийн корпорацийн 6 дугаар хүрээлэнгийн бүтээсэн 130 тоннын чадалтай, олон удаа ашиглах боломжтой пуужингийн шинэ хүчилтөрөгчийн керосин түлштэй хөдөлгүүр асаах туршилтыг хоёр удаа хийв. Туршилт амжилттай болжээ. Ингэснээр, хаөдөлгүүрт 15 удаа туршилт хийгээд 30 удаа асааж, асаасан туршилтын хугацаа 3900 секунд давжээ. Давтан туршилтын тоогоороо Хятадын шингэн түлштэй пуужингийн хөдөлгүүр туршилтын шинэ рекорд тогтоож, олон удаа ашиглах зөөгч пуужингийн нислэг хийх баттай үндэс суурь тавьжээ.
Энэ хөдөлгүүрийг амжилттай турших нь давтан ашиглах пуужин бүтээхэд урьтач нөхцөл болох юм. Давтан ашиглах боломжгүй пуужин бүтээхтэй харьцуулбал, олон удаа ашиглах пуужинд дөрвөн чухал технологи нэмэгддэг. Найдвартай, оновчтой буух, тогтвортой хүлээн авах, амархан эвдрэхгүй байх, засвар шинэчлэл хийж болохоор байх ёстой. Эдгээр технологид ахиц гаргая гэвэл юун түрүүнд давтан ашиглах хөдөлгүүр бүтээх шаардлагатай. Энэ загварын хөдөлгүүр хойшид Хятадын олон удаа ашиглах зөөгч пуужингийн гол хөдөлгүүр болохын хувьд өндөр чанартай, найдвартай байх ёстой юм.
Сэтгэгдэл (0)