
Соёлын дэд сайд П.Баттөр 2024 оны 04 дүгээр сарын 01-03-ны өдрүүдэд Монгол Улсад албан айлчлал хийж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Кайрат Абдрахманов тэргүүтэй төлөөлөгчдийг Соёлын яаманд хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улс дахь үндэстний цөөнхийн хэл, соёлыг хадгалах, хамгаалах чиглэлээр хийж буй томоохон ажлуудын талаар ярилцаж, энэ чиглэлээр хөтөлбөр, арга хэмжээ, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Соёлын яам Дээд комиссарын албатай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.










Сэтгэгдэл (0)