Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Сэтгүүлч: Францын Европ, гадаад хэргийн сайд Сежурнет урилгаар 4-р сарын 1-нд Хятадад айлчилсан. Хэвлэлийн төлөөлөгч айлчлалын талаар дэлгэрэнгүй танилцуулах уу?
Тэрээр цааш нь хэлэхдээ, хоёр тал дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой, Соёл, аялал жуулчлалын жилийн арга хэмжээг сайтар зохион байгуулж, шинжлэх ухаан, боловсрол, спорт, соёлын өвийг хамгаалах зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны боловсон хүчний солилцоонд илүү таатай нөхцөлийг бүрдүүлнэ. Хоёр тал бас Хятад, Европын холбооны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, нээлттэй хамтын ажиллагааг эрчимжүүлж, "салж тусгаарлах"-ыг эсэргүүцэж, зөвшилцөх замаар санал зөрөлдөөнөө зөв зохицуулж, дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн гинжийн хэлхээний тогтвортой байдлыг хамтаар хамгаалж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулахыг дэмжиж байна.
Сэтгэгдэл (0)