Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ дөрөвдүгээр сарын 2-нд, Газын зурваст сар хүрээгүй хүүхдийн эндэгдэл нэмэгдэж, олон хүүхдийн жин байх ёстой хэмжээндээ хүрэхгүй байна гэж мэдэгдэв.
ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Магрит Халис хэлэхдээ, Газын зурваст сар хүрээгүй хүүхдүүд жин багатай, тураалтай байгаа нь эндэгдэлийн шалтгаан болж байна. Газын зурвасын хойд хэсэгт Камал Адван эмнэлэгт өдөрт дунджаар хоол тэжээлийн дутагдалтай 15 хүүхэд эмнэлэгт хэвтэж байна. Эмчилгээний нөөц мөргөлдөөнд өртөж сүйрсэн тул нярай хүүхдүүдийг эмнэлэгт хүргэн эмчлэх ч боломжгүй болж байна гэжээ.
Сэтгэгдэл (0)