Муур нохойд зориулсан бүтээгдэхүүн 27 тэрбум 930 сая юань

Хятад хүмүүс сүүлийн үед гэртээ амьтан тэжээх нь эрс нэмэгдсэн. Энэ хэрээр тэжээвэр амьтны зах зээл өргөжиж, түүнийг дагасан эдийн засаг хөгжиж байна. Хятадын гэрийн тэжээвэр амьтны тухай 2023-2024 оны Цагаан ном гарчээ. Номд өгүүлснээр өнгөрсөн онд 2023 онд хот сууринд тэжээвэр амьтад зориулсан хэрэглээний зах зээл 27 тэрбум 930 сая юань болжээ. Энэ үзүүлэлт 2026 он гэхэд 361 тэрбум 300 сая юань хүрэх төлөвтэй байгаа аж. Одоогоор гэрийн тэжээвэр амьтдад зориулсан ямар шинэ бүтээгдэхүүн Хятадын зах зээлд гараад байна вэ?

Муур нохойд зориулсан үс хатаагч машин аравхан минутад жижиг амьтдын үсийг сэнсдэн хатааж чадна. Харин ухаалаг хатаагчийг 15 минут хэрэглэхэд том нохдын үсийг хатааж болдог байна. Амьтдын үс хатаагч сэнс, хайч, гель зэрэг бүтээгдэхүүн эрэлттэй байгаа юм байна. 
Гэрийн тэжээвэр амьтанд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Гуандүн мужийн Дүнгуань хотын нэгэн компанийн борлуулалтын менежер Бай Ли хэлэхдээ, хоёрдугаар сарын сүүлчээс гуравдугаар сар хүртэл амьтны үсний хайч, шүршүүрийн гель зэрэг гоо сайхны хэрэгсэл сайн зарагдсан. Борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 25 хувиар нэмэгдэж 100 сая юань хүрсэн гэв. 

Шинэ технологи хөгжиж, шинэ хэрэглээ нэмэгдэх хэрээр гэрийн тэжээвэр амьтанд зориулсан ухаалаг бүтээгдэхүүн олны анхаарлыг татсаар байна. Үүнд олон бүтээгдэхүүн нэрлэж болно. Тодорхой хугацаанд ус өгдөг машин, хооллодог машин, муур шээж баахад зориулсан ухаалаг төхөөрөмж хэрэглэгчдийн таашаалд нийцэж байгаа юм. Хугацаатай ус өгөгч машин гэхэд гэрийн эзэн оройтож харих, хэдэн өдрөөр гадагш гарах зэрэгт муур нохойг усаар таслахгүй байх боломжтой юм. 

скачать dle 12.0