“Ирээдүйн хот" гэгдэх Шюн-ань шинэ бүсээс эртний хотын 8 туурь илрүүлж, хэдэн мянган жилийн өмнөх соёлын олдворууд олжээ.
Эдгээр нь Нань-яны туурь, Гу-шянь туурь, Чэн-зы туурь, Шюнжөү, Аньжөү, Шинь-ан, Маожөү, Гуйжөү хотын туурь эдгээр юм. Өчигдөр 28-ны өдөр сурвалжлагч, Хэбэй мужийн Соёлын дурсгалт зүйл, археологийн судалгааны хүрээлэнгийн Шюн-ань шинэ бүсийн Соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах болон археологийн газраас мэдээлсэн байна.
2017 оны 4 дүгээр сарын 1-нд Хэбэй мужийн Шюн-ань шинэ бүс байгуулагдаж, тавдугаар сараас Соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах болон археологийн газар ажиллаж эхэлсэн. Үүний дараа археологийн нэгдсэн ажлын хэсэг тус бүсийн 1770 хавтгай дөрвөлжин км газарт соёлын дурсгалт зүйлсийн хайгуул судалгаа хийжээ.
Наньяны туурийн соёлын гол агуулга нь Зүүн Жөүгийн үеэс Хань гүрний үеийн Янь соёлд хамаарахыг үндсэнд нь тогтоосон. Тууриас Байлдаант улсын үеийн хоёр хотын буурийг илрүүлсэн нь Шюн-ань бүсээс олдсон хамгийн эртний хотын туурь болж байгаа юм.
Сэтгэгдэл (0)