“Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн талаарх хэлэлцүүлэг 2024.04.01-ний өдөр болно

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болонГэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийгБайнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх”хэлэлцүүлгийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 14.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд зохион байгуулна.
Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэнГэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийгБайнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2023 оны  205 дугаар тогтоолоор байгуулсан.
Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүнШ.Адьшаа, Г.Амартүвшин, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Д.Сарангэрэл, Ж.Чинбүрэннар ажиллаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгынтөсөлтэй дараах холбоосоор нэвтэрч танилцана уу.


Хууль зүйн байнгын хорооны ажлын алба
скачать dle 12.0