Америкийн зарим хэвлэл "Хятадад хөрөнгө оруулж болохгүй",“Хятадын биенесийн орчин муудсан",“гадаадын хөрөнгө оруулагчид Хятадаас гарч байна”мэтчилэн хуурамч мэдээлэл тарааж байна. Үнэн хэрэгтээ бодит байдал ямар байгаа вэ?
Энэ асуултад Хятадад бизнес эрхэлж байгаа үндэстэн дамнасан гадны том компаниудын бодит байдал хариу өгнө. KFC, Макдональдс, Старбакс зэрэг олон улсын том сүлжээ Хятад дахь салбараа нэмж байна. Apple компани нэмж хөрөнгө оруулахаа саяхан мэдэгдсэн. GE Healthcare эм, эмнэлгийн корпорац ирэх гурван жилд хөрөнгө оруулалтаа хоёр дахин нэмэгдүүлнэ гэв. Хятадад байдаг Германы бизнесийн нийгэмлэг нэгдүгээр сард тайлан гаргажээ. Тэд тайландаа, судалгаанд хамрагдсан Герман компаниудын 90 хувь Хятадын зах зээлд бизнесээ өргөжүүлэхээ мэдэгдэж, тэдний тал нь энэ хоёр жил Хятадад нэмж хөрөнгө оруулахаа илэрхийлсэн байна. Английн Аstrazeneca компани 475 сая ам долларын хөрөнгө оруулж Хятадад үйлдвэр байгуулна гэв. Ийм бодит баримтууд бэлхнээ байхад Америкийн хэвлэлүүд юу олж хардаг вэ. Мэдээж тэд үүнийг мэддэг, мэддэг хэрнээ үнэнийг мэдээлэхийг хүсдэггүйд л байгаа юм.
Хятадын компаниудын бодит хүчин өсөн нэмэгдэх хирээр гадны компаниуд Хятадын зах зээлд ширүүн өрсөлдөөнтэй тулгарч байна. Энэ бол зах зээлийн хууль. Өмнө нь Хятадад ажиллах хүч хямд, зал зээлд тийм ч ширүүн өрсөлдөөн байсангүй. Гадны компаниуд техник технологи, менежмент, брэнд, хөрөнгийн давуу талдаа түшиглэж ашиг сайн олж байв. Одоо бол юм өөрчлөгдөж байна. Хятадын комданиуд хүчирхэгжсэн тул Хятадын зах зээлээс их ашиг олох нь амар биш болсон. Хэрэглэгчид гадаадын бараа байвал сонголтгүйгээр, шуурч авдаг байснаа больж чанар, үйлчилгээнд бодитой хандаж, ул суурьтай сонголт хийдэг болсон байна. Mckinsey компанийн Хятадыг хариуцсан захирал Жозеф Нгай хэлэхдээ, Хятад улс 2001 онд Дэлхийн худалдааны байгууллагад элссэн. Тэр цагаас хойш гадны компаниуд Хятадад 20 гаруй жилд хөгжлөө. Тэд одоо өөрсдийгөө дүгнэж цэгнэж, хөгжлийн шинэ шатандаа орж байна.
Өдгөө Хятадын зах зээлийн цар хүрээ тэлж, бүтэц сайжирч, дүрэм журам боловсронгуй болж, хөрөнгө оруулахад шинэ боломжууд нээгдсээр байна. Шанхай дахь Америкийн бизнесийн нийгэмлэгийн дарга Эрик Жен хэлэхдээ, "Хятад өдгөө дэлхийн хамгийн их өрсөлдөөнтэй, хамгийн их инновацтай зах зээл болсон. Америкийн компаниуд Хятадын зах зээлээс их зүйл суралцаж байна" гэжээ.
Хятадын хөгжил дэлхий дахинаас салж чадахгүй, дэлхийн хөгжилд бас Хятадын хүч хэрэгтэй. Хятадын Төрийн зөвлөл "өндөр түвшинд гадаадад нээлттэй байлгаж, гадаадын хөрөнгийг илүү татах хөтөлбөрийн төсөл”баталсан. энэ бол Хятад улс дэлхий дахинтай хөгжлийн боломжоо хуваалцах хүслийн илэрхийлэл юм. Өрнийн зарим орны гинжин хэлхээ таслах "хорон" онолд хөрөнгө оруулагчид автахгүй байж, Хятадын асар том багтаамжтай, чансаатай зах зээлд орж ирвэл Хятад мөн дэлхийтэй өөрийн боломжийг хуваалцах нь нээлттэй билээ.
Сэтгэгдэл (0)