Хэлэлцээ хийхэд Орос бэлэн, гэвч бодит нөхцөлд үндэслэнэ гэв

Улс аюул заналхийлэлд өртсөн нөхцөлд, Орос улс үй олноор хөнөөх зэвсэг хэрэглэх асуудлыг авч үзнэ гэж Владимир Путин хэлсэн тухай Оросын мэдээллийн хэрэгслүүд өнөөдөр, 13-ны өдөр мэдээлэв. 

Орос, Украины мөргөлдөөний тухай Владимир Путин хэлэхдээ, хэлэлцээ хийхэд Орос бэлэн байгаа ч хэлэлцээрийг бодит нөхцөлд үндэслэн хийнэ. Маргаан, мөргөлдөөнийг бид энхийн замаар шийдвэрлэхийг хүсч байгаа гэжээ. 
Хэрэв Америкийн цэргүүд Украинд байвал, Орос тэднийг зэвсэгт хүчний интервенц гэж үзэх болно. Хэрэв Америк цөмийн туршилт хийвэл, Орос мөн адил туршилт хийнэ гэж тэрээр хэлсэн гэв. 

Владимир Путин цааш нь, Оросыг байлдааны талбарт ялах боломжгүй гэдгийг барууныхан ойлгож байгаа. Бид барууны орнуудтай тохиролцоонд хүрнэ гэж найдаж байгаа ч манай орны ашиг сонирхолд нийцсэн аюулгүй байдлын баталгааг тодорхой тусгасан байх шаардлагатай гэв.

скачать dle 12.0