Хятад Америкийн харилцаанд ашиг тустай байхыг хүсэж байна

Өнөөдөр, гуравдугаар сарын 13-нд ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэвлэлийн бага хурал хийлээ. 

Америкийн ерөнхийлөгч Жо Байден, ерөнхийлөгч асан Доналд Трамп нар өчигдөр болж өндөрлөсөн намуудын сонгуулийн дотоод сунгаанд хангалттай санал авч, энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болж байна. Энэ талаар Хятад улс ямар байр суурьтай байна вэ гэсэн сэтгүүлчийн асуултад Ван Вэньбинь хариулахдаа, Америкийн сонгууль бол Америкийн дотоод хэрэг. Хятад улс бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчим ямагт баримталдаг. Хятад, Америкийн харилцааг хөгжүүлэх нь хоёр орон, ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэхийн зэрэгцээ олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг хүлээлт гэж бид үздэг. АНУ-ын дараагийн ерөнхийлөгчөөр хэн сонгогдсоноос үл хамаарч харилцааг идэвхтэй хөгжүүлж, харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын дагуу Хятад Америкийн харилцааг тогтвортой, эрүүлээр хөгжүүлж, хоёр орон төдийгүй дэлхий дахинд ашигтай байлгахыг бид хүсэж байна гэжээ. 

скачать dle 12.0