Хятадын талаар буруу таамаглавал, боломжоо алдана

Өнөөдөр 3 сарын 7-ны үдээс өмнө, 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар чуулган хэвлэлийн бага хурал хийлгэв. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И “Хятад улсын дипломат бодлого ба гадаад харилцаа” сэдвээр дотоод гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулав.

Ван И хэлэхдээ, өнгөрсөн жил Хятадын эдийн засаг 5.2 хувь өсөж, дэлхийн эдийн засагт 32 хувийн өсөлт оруулсан. Хятадын эдийн засгийн хөдөлгүүр хүч эрчимтэй байгаа бөгөөд хойшдын Хятад улс мөн л Хятад улс хэвээрээ байх болно. Хэдэн шинэ чиг хандлагад анхаарлаа хандуулахыг та бүхнээс хүсч байна.

Нэгд, Хятадын хөгжил бол тоо хэмжээний хувьд зүй зохистой өсөлт төдийгүй чанар үр бүтээмж дээшилж байна. Шинэ үйлдвэрлэл өрнүүн хөгжиж, ногоон шилжилт баялаг үр дүнд хүрч, нийгэм нийтийн хүлээлт тогтвортой сайжирч, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин хурдтай бүрэлдэж байна.
Хоёрт, 1.4 тэрбум хүн амтай Хятадын асар том зах зээл дэлхий дахинд нээлттэй байж, шинэ хэрэгцээ шаардлага, шинэ төлөв ихээр бий болж, өөрийн хөгжил болон гадаад хамтын ажиллагааны орон зай тэлж байна.

Гуравт, Хятад улс нээлттэй хөгжих үүд хаалгаа том дэлгэж, илүү өндөр түвшинд тогтолцооны шинжтэй нээлттэй байдлаа улам нэмэгдүүлж байна. Хятадын гаалийн татварын ерөнхий түвшин Дэлхийн худалдааны байгуллагын өндөр хөгжилтэй гишүүдтэй бараг тэнцүү түвшинд хүртэл буурч, гадаадын хөрөнгө оруулалтад зөвшөөрөл олгоход босго тавих жагсаалт хумигдаж, эдүгээ 31 хүрэхгүй болсон. Үйлдвэрлэлийн зөвшөөрлийн босгыг бүх талаар чөлөөлж, үйлчилгээний салбарын нээлттэй байдлыг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын ашиг орлого дэлхийд дээгүүрт бичигдэж байна. Хятадын хөгжил дэлхий нийтээс салж чадахгүй, дэлхийн хөгжил ч Хятад улсаас салшгүй юм. Хятадын хөгжлийг доогуур үнэлэх нь өөрийгөө хохироосон хэрэг болж, Хятадын талаар буруу таамаглавал, боломжоо алдах болно гэв

скачать dle 12.0