Улсын хэмжээнд 2,1 сая толгой мал хорогдоод байна

Улсын хэмжээнд хоёрдугаар сарын 26-ны өдрийн байдлаар 2,136,563 толгой мал хорогдоод байна. Энэ нь өнгөрсөн оны  мөн үетэй харьцуулахад хорогдсон малын тоо 85.9 хувиар өсчээ. Тодруулбал Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Төв, Архангай аймгуудад малын хорогдол хамгийн өндөр байгаа аж. 2010 оны зуданд улсын хэмжээнд 10,3 сая гаруй толгой мал хорогдсон бөгөөд тухайн жилийн 2 дугаар сарын мөн үед 1,536,916 толгой мал хорогдсон байна. скачать dle 12.0