Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын VII хурал маргааш болно

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын VII хурал маргааш (2024.02.24) Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж буйтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд,Азийн улс төрийн намуудын олон улсын залуучуудын байгууллагын тэргүүн Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нар өнөөдөр Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Байнгын хорооны дарга, БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Чун Юй Ён тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Байнгын хорооны дарга Чун Юй Ён-тэй дахин уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, өнгөрсөн оны наймдугаар сард зохион байгуулагдсан Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын VI хурлаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг Азийн улс төрийн намуудын олон улсын залуучуудын байгууллагын тэргүүнээр сонгсон явдал бол Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын үйл ажиллагаанд манай залуу улстөрчид идэвхтэй байр суурь эзэлж байгаагийн илрэл юм гэлээ.
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Байнгын хорооны дарга Чун Юй Ён Монгол Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд өнгөрсөн онд Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Эмэгтэйчүүдийн болон Залуучуудын ээлжит хурал Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсныг дурдав. Тэрбээр, маргааш болох Залуучуудын VII хуралд 12 орны 17 намын төлөөлөл болсон залуучууд хүрэлцэн ирж, дуу хоолойгоо нэгтгэн тухайн улс орон төдийгүй бүс нутагт тулгамдаж буй асуудлаар санал солилцох, энх тайван, хөгжил цэцэглэлтийг сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой хурал болно гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол Улс ардчилсан хөгжлийн замыг сонгоод удаагүй хэдий ч бид түүнийг хөгжүүлсэн түүх, замналаар бахархдаг хэмээн онцлон тэмдэглэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” ээлжит чуулга уулзалтыг Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Стэнфордын их сургууль, Бан Ги Мун сантай хамтран ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулна. Энэхүү чуулга уулзалтад Төв Азийн орнуудын парламентын тэргүүн, гишүүдийг оролцуулахад Байнгын хорооны дарга Чун Юй Ён-ы дэмжлэг чухал болохыг тэмдэглэж, Алтай дамнасан улс орнуудын соёл, хэл, түүх, уламжлал, угсаатны харилцан хамаарал, тэдгээрийн тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хэмээгээд Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын VII хуралд оролцогчдод амжилт хүсэвгэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
скачать dle 12.0