Хоёрдугаар сарын 19-нд Хятад Энэтхэгийн хоёр армийн зэвсэгт хүчний командлагчийн түвшний 21 дэх удаагийн хэлэлцээ Молдо/Чушул уулзалтын цэгийн Хятадын талд боллоо. Хоёр тал харилцан сонирхож буй хилийн асуудлыг шийдвэрлэх асуудлаар санал бодлоо идэвхтэй, гүнзгий, бүтээлч солилцсон байна. Үүний дүнд хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтын дагуу цэрэг, дипломат шугамаар харилцаагаа үргэлжлүүлж, аль болох хурднаар хоёр талын хүлээн зөвшөөрөх шийдэлд хүрч, хилийн нөхцөл байдалд эргэлт гаргахыг хүлээн зөвшөөрөв.
Энэ хугацаанд хоёр тал Хятад, Энэтхэгийн хилийн бүс нутаг дахь энх тайван, амгалан тайван байдлыг хамгаалахаар тохиролцжээ.
Сэтгэгдэл (0)