Урьдчилан сэргийлэх үзлэгийн багцын мэдээлэл

ЭМДҮЗ-ийн 2023 оны 10 дугаар тогтоолоор Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг оношилгоо, шинжилгээний багц, төлбөрийн хэмжээ, холбогдох журмыг шинэчлэн баталсан. Үүнтэй холбоотойгоор урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт орсон зарим өөрчлөлтүүдийг цувралаар хүргэж байна.
Тус тогтоолоор эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн иргэн бүр өөрт тохирох насны багцад товлолт хугацааны дагуу хоёр жилд нэг удаа хамрагдах боломжтой болсон. Ингэхдээ ЭМДЕГ-тай урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгийн үзлэг, оношилгоо, шинжилгээг үзүүлэх гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудаас сонгон, өөрт тохирсон насны багцад ажлын 20 хоногт багтаан бүрэн хамрагдаарай.
Та доорх линкээр орж Урьдчилан сэргийлэх үзлэгийн багцын мэдээлэлтэй танилцаарай. https://emd.gov.mn/news/101скачать dle 12.0