Чихрийн шижин өвчний тархалт дэлхий нийтэд улам бүр нэмэгдэж байгаатай адил Монгол Улсад ч мөн тархалт жил ирэх тусам нэмэгдэж байна.
Тодруулбал, сүүлд хийгдсэн олон улсын судалгаагаар дэлхий даяар чихрийн шижин өвчинтэй 415 сая хүн амьдарч байгаа бөгөөд 2040 он гэхэд энэ тоо 642 саяд хүрч дэлхийн 11 хүн тутмын нэг нь энэ өвчнөөр өвчлөх төлөвтэй байна гэсэн тооцоолол гарсан.Мөн чихрийн шижинтэй 2 хүн тутмын нэг нь оношлогдоогүй, 3 хүн тутмын 2 нь гэр бүлийнхээ чихрийн шижнээр өвдсөн хүнд хэрхэн туслахаа мэдэхгүй байдалтай буй талаар Чихрийн шижинтэй тэмцэх олон улсын нийгэмлэг мэдээлжээ.
Улаанбаатар Сонгдо эмнэлгийн Дотоод Шүүрлийн Их эмч М.Солонготой энэхүү өвчний талаар ярилцаж, бага хэмжээний зөвлөгөө авсныг та бүхэнд хүргэе.
-Чихрийн шижин гэж ямар өвчнийг хэлдэг юм бол?
-Чихрийн шижин өвчин нь нойр булчирхайгаас ялгардаг инсулин дааврын дутагдал эсвэл ялгарлын алдагдалтай холбоотой цусан дахь сахарын хэмжээ ихэсч, улмаар их шингэн уух, их шээх зэрэг хам шинж тэмдгээр илэрдэг бодисын солилцооны архаг эмгэгийг хэлдэг юм.
Инсулин даавар нь бие махбодид хэрэгтэй энергийн эх үүсвэр болох глюкозыг бидний бие рүү гол зөөгч тул хүний биед чухал үүргийг гүйцэтгэдэг.
Чихрийн шижин өвчин нь хэд хэдэн төрөл байдаг. Үүнд хэв шинж нэг, хоёр, жирэмсний болон бусад гэсэн төрөлд хуваагддаг.
Чихрийн шижингийн нэгдүгээр хэв шинж нь инсулин даавар дутагдлаас болж үүссэн, ихэнхдээ залуу насанд оношлогддог.
Харин хоёрдугаар хэв шинж нь инсулин дааврын ялгаралтын алдагдлаас болж илэрдэг ба 35-с дээш насанд илүү тохиолддог юм. Эдгээр төрлөөс чихрийн шижин өвчнөөр өвчлөгсдийн нийт тохиолдлын 90% хувь нь хэв шинж хоёроор өвчилж байна.
-Чихрийн шижин өвчнөөр өвдөж буй хүмүүсийн гол шалтгаан нь юу байна вэ? Хэрэв өвдсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг юм бол?
-Чихрийн шижин нь удамшлын болон орчны хүчин зүйлс хавсран нөлөөлснөөр үүсдэг гэж үзэж байна. Амьдралын буруу хэв маягаас болж тус өвчнөөр өвчлөх тохиолдол элбэг байдаг. Тухайлбал, буруу зуршил, хооллолт, таргалалт, хөдөлгөөний хомсдол, стресс уур бухимдал зэргээс үүдэн тус өвчнөөр өвчлөх магадлал ихэсдэг ба хэв шинж хоёроор өвчлөх эрсдлийг нэмэгдүүлж, хүндрэлд өртөх магадлалыг түргэсгэж байна.
Чихрийн шижинтэй болсон тохиолдолд амархан ядарч сульдах, шингэн зүйл их ууж, хоол идсэн ч өлсөх мэдрэмж төрөх, биед үүссэн шарх удаан эдгэх, нүдний хараа муудах, шингэн алдаж их шээх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
-Хүмүүс удамшлын чихрийн шижинтэй гэж ярьдаг шүү дээ, энэ талаар?
-Чихрийг шижин хэв шинж нэг нь бага насанд оношлогддог, цөөн тохиолддог бөгөөд эцэг эх нь аль нэг нь өвдөж байсан бол өвдөх эрсдэл 1-6 хувь байдаг.
Харин хэв шинж хоёр нь ихэнхдээ тохиолддог бөгөөд эцэг эхийн аль нэг өвдсөн тохиолдолд удамших магадлал 40 хувь байдаг гэсэн харамсалтай баримт бий.
-Тус өвчнөөр өвдсөн тохиолдолд ямар хүндрэл илэрдэг юм бол?
-Чихрийн шижингийн архаг хүндрэл нь хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтад хүргэж байгаа гол шалтгаан болж байгаа тул эрт оношлуулж эмчлэх, урьдчилан сэргийлэх нь маш чухал юм.
Чихрийн шижин нь цусны сахарын хяналт муутай, эмчилгээ оношлогоо оройтсон тохиолдолд зүрхний шигдээс, тархинд цус харвах, хараа муудах, сохрох, бөөрний дутагдал, хөл тайрагдах аюулт архаг хүндрэлүүдэд хүргэдэг өвчин.
-Чихрийн шижнээс хэрхэн урьдчилан сэргийлж, эмчлэх вэ?
-Энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд наад зах нь амьдралын зөв хэв маягыг цогцлоох юм. Ингэснээр чихрийн шижин өвчний хоёрдугаар хэв шинжээс 80 хувиар урьдчилан сэргийлэх боломжтой болж байна гэсэн үг.
Өмнө дурдсанчлан эрүүл зөв хоол, хүнс хэрэглэх, хөдөлгөөний идэвхтэй амьдрах, жин нэмэхээс сэргийлэх, цусан дахь сахарын хэмжээг тогтмол хянуулах зэрэг нь наад захын урьдчилан сэргийлэх арга зам юм.
Хэрэв чихрийн шижинтэй болсон тохиолдолд яаралтай эмчид хандаж, эмчийн хяналтад тогтмол орох, заавар зөвлөгөөг нь дагаж мөрдөх, буруу дадал зуршлаас ангид болсноор түүний хүндрэлээс сэргийлэх боломжтой.
Мөн хувь хүний хүчин чармайлтаас гадна төр засгийн зүгээс иргэдийн амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлж, чанартай, хүртээмжтэй оношилгоо эмчилгээнд хамруулах нь чухал үүргийг гүйцэтгэнэ.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж:www.ikon.mn

Сэтгэгдэл (0)