Токиогийн худалдаа аж үйлдвэрийн судалгааны хүрээлэн өчигдөр, 15-нд тайлан нийтлэв. Барааны үнэ нэмэгдэж, үйлдвэрлэлийн өртөг өссөнөөс шалтгаалж 2023 онд дампуурсан компанийн тоо өмнөх оноос 35 хувь өссөн гэж тайланд өгүүлжээ.
Өр нь 10 сая иенээс давж, дампуурсан компани 8690 байгаа нь өмнөх оноос 35 хувиар нэмэгдсэн тоо юм. Дампуурсан компаниудын нийт өр 2 их наяд 402.6 тэрбум иен болжээ. Эдгээр компаниудын ихэнх нь цөөн ажилтантай жижиг компаниуд байгаа аж.
Давхацсан олон хүчин зүйлээс шалтгаалан олон компани дампуурсан. Ялангуяа маш олон жижиг, дунд компани КОВИД-19 цар тахлын үеэр засгийн газрын хөнгөлөлт, дэмжлэг, татварын чөлөөлөлт, баталгаагүй зээл зэргээр хүндрэлтэй үеийг давсан боловч одоо бүтээгдэхүүний үнэ өссөн, хөдөлмөрийн хөлс нэмэгдсэн, ажиллах хүчний хомсдол зэрэг шинэ хүндрэлтэй тулгарч, санхүүгийн эргэлт алдагдсан зэрэг нь олон зомдани дампуурах шалтгаан болж байна гэж шинжээчид үзэж байна.
Японы засгийн газраас цар тахлын үед жижиг, дунд компаниудад олгосон хөнгөлөлттэй зээлийн буцаан төлөх оргил үе энэ оны 4 дүгээр сараас эхлэх учир санхүүгийн чадавх муудсан олон компани нэмж дампуурах магадлалтай, 2024 онд 10 мянгаас дээш компани дампуурч болзошгүй гэж судалгаанд дурдаж байна.
Сэтгэгдэл (0)