Орос Украин дайны тайлангаа шинэчилжээ


ОХУ-ын Батлан хамгаалах яам энэ сарын 10-нд дайны тайлангаа шинэчилжээ. Тухайлбал, Оросын арми олон чиглэлээр Украины довтолгоог няцааж, Украины танк, хуягт машин, их буу, зэвсгийн агуулах зэрэг зэвсэг техникийг устгасан бөгөөд Украины 34 нисэгчгүй онгоц, 3 пуужинг сөнөөсөн гэжээ.  

Тухайн өдөр Украины ЗХЖШ  мөн байлдааны тайлан гаргаснаа зарласан юм. Тодруулбал, өнгөрсөн 24 цагийн дотор дайны өмнө фронтод хоёр тал 42 удаа тулалдсан байна. Украины арми Оросын цэргийн бие бүрэлдэхүүн, зэвсэг төхөөрөмж төвлөрсөн газар, мөн байлдааны командлалын цэгийн эсрэг цохилт өгч, зэвсгийн агуулах, электрон дайны төхөөрөмжийг нь устгасан бөгөөд Оросын KH-59 пуужинг сөнөөсөн гэжээ.

скачать dle 12.0