103 настай олимпын аварга төрсөн өдрөө тэмдэглэв

Унгарын домогт гимнастикч, олимпийн таван алтан медальт Келети Агнес 103 нас зооглож, энэ 9-ний өдөр Будапешт дахь гэртээ төрсөн өдрөө тэмдэглэжээ.

Олимпын аварга 1921 оны нэгдүгээр сарын 9-нд төрсөн. 1952 онд Хельсинкийн олимпоос анх алтан медаль зүүж, дөрвөн жилийн дараа 1956 оны Мельбурны олимпоос 35 насандаа дөрвөн алтан медаль хүртжээ. Келети олимпийн хоёр наадмаас таван алтан медаль зүүсний зэрэгцээ гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн, Унгарын түүхэнд олимпийн хамгийн алдартай тамирчдын нэг тэрбээр Унгарын "Үндэсний тамирчин" цол хүртэж, Олон улсын гимнастикийн алдрын танхимд багтсан зэрэг олон шагнал хүртжээ.
Келети Агнесийн 103 насны төрсөн өдрөөр Унгарын Гимнастикийн холбооны ерөнхийлөгч Олтожай Шандор гэрт нь зочилж, хамт тэмдэглэжээ.

Ортожай Шандор, "Эгч биднийг инээмсэглэн угтаж, өөрийг нь мартаагүйд талархаж байв. Өндөр настай хүн гэхэд биеийн байдал гайгүй байна, гэхдээ сонсгол нь бага зэрэг мууджээ. Унгарын Гимнастикийн холбоо, гимнастикчдийн талаар их асууж байлаа" гэв.

скачать dle 12.0