Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнөөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэв. Аль Жазира телевиз 7-нд мэдэгдэл гаргаж, Газын зурвасын баруун өмнөд хэсэгт Израилийн дайралтын үеэр тус телевизийн тусгай сурвалжлагч Хунза Дадух дэлбэрэлтэд өртөж алагдсанд Израйлийг буруушаажээ. Амь үрэгдсэн Хунза Дадух нь Аль Жазира телевизийн Газа дахь агентлагийн дарга Вайл Дадугийн хүү юм. Вайл Дадугийн эхнэр, хүүхдүүд, ач зээ өмнөхөн нь Израилийн агаарын цохилтод өртөж амиа алдсан юм. Түүнчлэн дээрх халдлагын үеэр AFP агентлагийн Газа дахь сурвалжлагч Мустафа Туриа мөн амь үрэгдсэн байна. Энэ тухай Хятадын тал ямар байр суурьтай байна вэ? гэж сэтгүүлч асуув.

Мао Нин хариулахдаа, хоёр сэтгүүлч амиа алдсанд бид гүнээ харамсаж байна. Мөн төрөл төрөгсдөө цаг бусаар алдсан агентлагийн дарга Вайл Дадухад гүн эмгэнэл илэрхийлье. Палестин, Израилийн мөргөлдөөн эхэлсэн гурван сарын дотор Газын зурваст 23 мянган хүн, түүний дотор 100 гаруй сэтгүүлч амь үрэгдсэн байна. НҮБ-ын статистик мэдээнд дурдсанаар, Газын хүн амын 90 орчим хувийг албадан нүүлгэн шилжүүлжээ. Олон улсын хамтын нийгэмлэг гал зогсоож, дайныг эцэслэхийг удаа дараа уриалж байгаа ч мөргөлдөөн, хүчирхийллэл газар авсан хэвээр, гэм зэмгүй энгийн иргэд өдөр бүр амиа алдсаар байна. Хятад улс, холбогдох талууд тэр дундаа Израильд хандан хүлээцтэй байж, НҮБ-ын тогтоолыг хэрэгжүүлж, хүчирхийллийг нэн даруй зогсоож, энгийн иргэдийг хамгаалж, үүнтэй төстэй эмгэнэлт явдал ахин дахин гарахаас зайлсхийхийг уриалж байна гэжээ.








Сэтгэгдэл (0)