Олон сарын нөр их хүлээлт, дуулиан шуугианаараа алдарт "Титаник"-ын дараа бичигдэж байсан "Adora Magic City" хэмээх аварга том хөлөг онгоцны аялал шинэ оны эхний өдөр Шанхай боомтоос эхэллээ. "Adora Magic City" хөлөг онгоц нь Хятадад үйлдвэрлэсэн анхны том оврын аяллын хөлөг онгоц бөгөөд 323.6 метр урт, 135.500 тонн даацтай, 24 давхар өндөр, 2125 зочны өрөөтэй, 5246 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай аж. Хөлөг онгоцны зөвхөн үйлчилгээний хэсэгт л гэхэд 30 орчим улс орон, бүс нутгийн 1300 орчим хүн ажиллах юм. Тус хөлөг онгоц нь Хятад-Өмнөд Солонгос-Япон гурван орны хооронд аяллын маршруттай. Эхний ээлжинд Шанхай-Чэжү арал-Нагасаки- Фукуока-Шанхай гэх маршрутын дагуу 7 өдөр, 6 шөнийн аялал хийх ажээ.
Сэтгэгдэл (0)