ХАЛХЫН ЦОГТ ХУНТАЙЖИЙН ХАДНЫ БИЧЭЭСИЙГ ЮНЕСКО-Д БҮРТГЭСЭН БАТЛАМЖИЙГ ГАРДУУЛАВ
Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо 2023 оны 5 дугаар сард хуралдсан ЮНЕСКО-ийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн олон улсын зөвлөлдөх хорооны хурлаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж, 64 хосгүй үнэт дурсгалыг тус хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсний дотор Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс” өв багтсан юм.
ЮНЕСКО-ийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрт бүртгэсэн батламжийг Соёлын дэд сайд М.Батбаяр Халхын Цогт хунтайжийн хадны бичээсийг цаашид эл дурсгалыг хадгалж хамгаалах, судлах, сурвалжлах, сурталчлах, сэргээн засварлах үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүсийн төлөөлөлд гардуулан өгөв.
ЮНЕСКО-ийн Баримтат өвийн олон улсын жагсаалтад өнөөдрийн байдлаар нийт 430 баримтат өв бүртгэгдээд байна. Үүнээс 5 баримтат өв манай улсаас бүртгэгдсэн бөгөөд 2011 онд Лувсанданзаны "Алтан товч", "Монгол шунхан Данжуур", 2017 онд "Есөн эрдэнийн Ганжуур" бүртгэгдээд байсан бол ийнхүү “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс” бүртгэгдлээ.

Сэтгэгдэл (0)