Орон нутгийн цагаар 25-нд Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Канани Иран-Египетийн харилцааны асуудлаар сурвалжлагчийн асуултад хариулав. Канани хэлэхдээ, Иран болон Египет яриа хэлцэл, солилцоогоор дамжуулан бүтээлч харилцааны шинэ хуудас нээж байна. Хоёр орны хамтын ажиллагаа нь хоёр орон, хоёр үндэстэнд тустай төдийгүй бүс нутаг, Исламын ертөнцөд ашигтай юм гэжээ.
Ираны ерөнхийлөгч Раиси, Египетийн ерөнхийлөгч Сиситэй 23-ны өдөр утсаар ярьж, хоёр орны харилцаа болон Палестин, Израилийн асуудлаар ярилцаж, Иран Египетийн дипломат харилцааг хэвийн болгоход бодит арга хэмжээ авахаар тохиролцсон байна. Ираны ерөнхийлөгч Раиси энэ үеэр, Палестины ард түмэнд туслахад Иран чадах бүхнээ хийнэ гэжээ.
Сэтгэгдэл (0)