Сар тандагч аппарат тойрог замд оржээ

Энэ оны есдүгээр сард хөөргөсөн сар тандагч жижиг SLIM аппарат энэ сарын 25-ны үдээс хойш сарны тойрог замд амжилттай орсон гэдгийг Японы сансар судлалын агентлаг JAXA өчигдөр зарлав.

Орон нутгийн цагаар 25-ны өдрийн 16 цаг 51 минутад SLIM сарнаас хамгийн ойртохдоо 600 километр өндөрт, сарнаас алслагдахдаа 4000 километр орчим өндөртэй зууван хэлбэрт тойрог замд орсон байна. Тандагч аппарат тойрог замаар бүтэн эргэхэд ойролцоогоор 6.4 цаг зарцуулах бөгөөд хэвийн ажиллаж байна гэж JAXA мэдэгдэв. 
Төлөвлөлтийн дагуу SLIM 2024 оны нэгдүгээр сарын 20-нд сарны гадаргуу дээр газардах туршилт хийнэ. Туршилт амжилттай болбол, SLIM ачиж яваа спектроскопийн камераа ашиглаж, сарны дотоод бүтцэд дүн шинжилгээ хийж, улмаар сарны гарал үүслийн талаар мэдээлэл цуглуулах юм.

скачать dle 12.0