Ирэх 2024 онд Хятад улс үр тариа, эрдэнэ шиш, шар буурцгийн ургацыг тогтворжуулж, рапсын тариаланг өргөжүүлж, нэгж талбайгаас авах ургацыг нэмэгдүүлэх ерөнхий зорилт тавьжээ. Тариалангийн талбайг ерөнхийдөө тогтвортой хадгалж, боломжтой газрыг нэмж ашиглах, хураах ургацын хэмжээг баталгаажуулж, чанартай сорт тариалснаар, арвин ургац хураана. 2024 онд үр тарианы гарцыг 650 сая тонноос дээш байлгахыг баталгаажуулна гэж Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яам зарлажээ.
Ирэх онд Хятад улс үр тариа, тос зэрэг тариалангийн том талбайн ургацыг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологийн загварыг дэлгэрүүлэх, тариалалтын чанарыг сайжруулахад анхаарч, хөдөө аж ахуйн машин техникийг худалдан авах, ашиглахад нөхөн олговор нэмж олгох зэрэг бодлого хэрэгжүүлэх болно.
Сэтгэгдэл (0)