Ганьсугийн сургуулиуд майханд хичээллэж эхэллээ


Өнөөдөр 12 дугаар сарын 25-нд Ганьсу мужийн Жи Шы Шань сяний дунд бага сургуулиуд өдөр тутмын үйл ажиллгаагаа ээлж дараалалтай сэргээж, бага дунд ангийн сурагчид майханд хичээллэх 152 түр сургуульд хичээллэж эхлэв. Нүүлгэн байршуулсан түр цэгүүдэд 1136 багш хичээл заах юм. Өнөө өглөөний 8 цаг 30 минутад Да Хэ Жя суурингийн нүүлгэн байршуулсан түр сургууль болох майхны өмнө бага сургуулийн 41 сурагч, 10 багш төрийн далбаа мандуулах ёслол зохиожээ. Бусад ангиуд ч мөн тус тусын байрлалд төрийн далбаа мандуулах ёслол үйлдсэн байна.




Жи Шы Шань сяний боловсролын байгууллагаас танилцуулснаар, тус сяний 244 сургуулийн барилгаас аюулгүй гэдэг нь хяналт шалгалтаар тогтоогдсон сургуулиуд 12 дугаар сарын 25-29-нд хичээллэж эхэлнэ. Барилгын гол бүтэц эвдэрч сүйдээгүй сургуулиуд өвлийн амралтаар засан сэргээж, 2024 оны хавар сургуульдаа орох юм. Барилга нурсан сургуулиуд өвлийн амралтын үеэр түр ашиглалтын угсармал сууц барьж, 2024 оны хаврын хичээл эхэлсний дараа эдгээр байшинг шилжилтийн үед хичээл ороход ашиглана. Түүнчлэн сэргээн босголтын төлөвлөгөө боловсруулж, ирэх оны хавар шинэ сургууль барьж эхлээд 8 дугаар сарын дундуур ашигнлалтад хүлээн авч, ирэх намар сурагчид шинэ сургуульдпаа хичээллэж эхэлнэ гэв.

скачать dle 12.0