Газар хөдлөлтийн гамшигтай тэмцэж, гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын онцгой чухал нь бэртэж гэмтсэн хүмүүсийг аварч эмчлэх, гамшигт өртсөн иргэдийг нүүлгэн байршуулах болж байна. Мөн одоо байшин барилгын нурангийг цэвэрлэж эхлээд байна. Хөхнуур мужид сураггүй алга болсон хүмүүсийг хайх, аврах ажил үргэлжилсээр байна.
Тусгай зориулалтын том машин механизмууд газар хөдлөлтийн бүсэд очсоноор авран туслах ажиллагаа илэрхий түргэсэв.
Хөхнуур мужийн Минь Хэ сяний гамшгийн бүсэд 200 гаруй машин механизм ажиллуулж хайн аврах ажил хийж байна.
Гамшигт өртсөн иргэдэд энэ хүнд үеийг даван туулахад зориулж түр сууц, хөвөн майхан олгож байна. Одоогоор түр орогнох олон сууц барьж, өчигдөр 21-нд нийт бүсэд иргэдийг нүүлгэн байршуулжээ.
Түр орогнох сууцыг ус, цахилгаантай байлгах асуудлыг түр сууц барихдаа хамт төлөвлөжээ. Нүүлгэн байршуулах цэгт хоол хүнс, бэлэн гоймон зэрэг нэн хэрэгцээтэй зүйлс тарааж өгөөд байна.
Сэтгэгдэл (0)