Владимир Путин: Тэнгисийн хүчний бүтээн байгуулалтаа бэхжүүлэх ёстой

Синьхуа агентлагийн мэдээ: ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 11-нд Оросын Хойд машин механизмын үйлдвэртэй очиж танилцаад, "Тэнгисийн хүчний бүтээн байгуулалтаа бид үргэлжлүүлэн бэхжүүлж, тэнгисийн цэргийн флотыг хамгийн дэвшилтэт зэвсэг, техник хэрэгслээр тоноглож, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх ёстой" гэжээ.   

Оросын ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр, Архангельск мужийн Северодвинск хотод байрладаг Хойд машин механизмын үйлдвэр мөн өдөр "Александр III" цөмийн шумбагч онгоц,"Красноярск" цөмийн шумбагч хөлөг онгоцны туг мандуулах ёслол зохион байгуулжээ. Владимир Путин үйл явдалд оролцож, хөлгүүдийг Оросын тэнгист үүрэг гүйцэтгэж эхэллээ гэж зарласан байна. 

В.Путин хэлсэн үгдээ, "Александр III" ,"Красноярск" хэмээх цөмийн шумбагчид энэ ангилалдаа маш өндөр зэрэглэлд багтана, мөдхөн Номхон далайн флотод байлдааны үүрэг гүйцэтгэж эхэлнэ гэжээ. 

скачать dle 12.0