Антонио Гутерриш: Ойлголтын асар их ялгааг арилгах шаардлагатай

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өчигдөр, 11-ий өдөр “НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц”-ын гэрээлэгч талуудын 28-р хурлын хэвлэлийн бага хуралд, “Чуулганы хаалтын өмнөх өдөр хүртэл асар том ялгаа байсаар байна. Үүнийг зохицуулах шаардлагатай. Талууд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар эрх тэгш байдлыг эрэлхийлж, хөгжингүй орнууд амлалтаа биелүүлэх ёстой" гэжээ.

Хөгжингүй орнууд санхүү, дасан зохицох чиглэлээр хүлээсэн бүх амлалтаа бүрэн, ил тод хэрэгжүүлэхийг Антонио Гутерриш уриалж, хөгжиж буй олон орон санхүүгийн боломжгүй тул цаг уурын өөрчлөлтийн гүнзгий нөлөөнд өртөж байна. Дасан зохицоход дэлхий дахинд илүү их тэсвэр тэвчээр хэрэгтэй. Үүнд чиглэсэн санхүүжилтийг 2025 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлж, 40 тэрбум ам долларт хүргэх ёстой гэжээ.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс 11-р сард нийтэлсэн "2023 оны дасан зохицох ялгаа зөрөөний тайлан"-д хөгжингүй орнуудаас цугларасан хөрөнгөөр хөгжиж буй орнууд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход хүрэлцэхгүй байна. Энэ нь зөвхөн хөгжиж буй орнуудад шаардлагатай дасан зохицох санхүүжилтийн  аравны нэгээс, арван наймны нэг хувьтай тэнцэнэ гэжээ.

скачать dle 12.0