]
Томуу, томуу төст өвчин идэвхжлийн түвшинд шилжсэнтэй холбогдуулан хүүхдийн тусламж, үйлчилгээг тасралтгүй, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Томуу, томуу төст өвчний идэвхжлийн үед хүүхэд, сувилахуйн тусламж, үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” А/415 дугаар тушаалаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвI, Цэргийн төв эмнэлэгт 2023 оны 12 дугаар сарын 1-нээс 2024 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл нэмэлтээр Хүүхэд судлалын үндсэн мэргэшлийн резидент эмч, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сувилахуйн мэргэжлийн төгсөх дамжааны оюутнуудыг ажиллуулахаар болсон.
Ингэхдээ оюутнуудын үндсэн сургалтыг тасалдуулахгүйгээр үргэлжлүүлэх, эмнэлзүйн сургагч болон мэргэжлийн багш нарын удирдлага дор эмнэл зүйн дадлагыг ажлын байранд хийлгэх, урамшуулал, хоол, унааны зардлыг олгох юм.
Энэ дагуу АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн 92 оюутныг ЭНЭҮТ /40/, ЭХЭМҮТ /40/, Цэргийн төв эмнэлэгт /12 сувилагчийн туслахаар ажилуулж байна. Мөн 10 резидент эмчийг ЭХЭМҮТ, Цэргийн төв эмнэлэгт хуваарилсан.
Сэтгэгдэл (0)