НЭМГ-ын Халдварт бус өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан: ХОЁР ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДҮҮД ХАТГАЛГАА БОЛОХ ТОХИОЛДОЛ ИХ БҮРТГЭГДЭЖ БАЙНА

НЭМГ-ын Халдварт бус өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан: ХОЁР ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДҮҮД ХАТГАЛГАА БОЛОХ ТОХИОЛДОЛ ИХ БҮРТГЭГДЭЖ БАЙНА
Энэ жил томуугийн дэгдэлт харьцангуй хожуу эхэллээ. Өнгөрсөн оны мөн үеийг бодвол 3.9 хувиар томуу томуу төст өвчний үзлэг  бага хувьтай байна. Амбулаторийн үзлэг энэ долоо хоногт 6.5 хувьтай байна . Үүнийг дагаад эмнэлгийн ачаалал харьцангуй хэвийн, хэвийн дээд түвшинд байгаа. Гэхдээ нэмэлт орнуудыг дэлгэсэн. Дээр нь уртасгасан цагийн хуваариар ажиллаж байгаа. Тухайлбал, өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр  өглөө 8:40-20:00 цаг хүртэл ажлын өдрүүдэд ажиллаж байгаа бол ням гаригт 10:00-15:00 цагийн хооронд ажиллаж байгаа. Дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинетууд томуугийн амбулаторид шилжиж 21:00 цаг хүртэл үзлэг хийж байна. Бямба гарагт 12:00-18:00 цагийн хооронд үзлэгээ хийж байна. Уртасгасан цагаар зохицуулалт хийсэн учраас амбулатори дээр хүлээгдэл харьцангуй гайгүй. Гэсэн ч хоёр хүртэлх насны хүүхдийн өвчлөл дундаа ялангуяа  томуугаар хүндрээд  хатгалгаа болох тохиолдол их бүртгэгдэж байна. 
скачать dle 12.0