ЭХЭМҮТ-ийн Амьсгалын замын эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Ариунхишиг: ТОМЧУУД ӨВДӨХГҮЙ Ч ТЭЭГЧ БОЛДОГ


ЭХЭМҮТ-ийн Амьсгалын замын эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Ариунхишиг: ТОМЧУУД ӨВДӨХГҮЙ Ч ТЭЭГЧ БОЛДОГ
Томуу, томуу төст өвчний дэгдэлт  аравдугаар сараас эхлээд тавдугаар сар хүртэл үргэлжилдэг. Үүнээс өмнө бол хүн болгон ялангуяа бага насны хүүхдүүд томуугийн вакцинд хамрагдах хэрэгтэй. Вакцин хийлгэснээр томуу тусах магадлал багасдаг. Өвдлөө гэхэд хүндрэхгүй. Томчуудын дархлаа маш сайн байгаа учраас өвдөхгүй ч  тээгч болдог. Тиймээс хүүхдүүддээ ханиад хүргэхгүйн тулд гараа угаах хэрэгтэй. Хоолой амаа зайлж, хувцсаа бүрэн солих, гэрийн нөхцөлд чийгтэй цэвэрлэгээ маш сайн хийх хэрэгтэй. Ингэж байж гэрт байгаа дархлаа султай хүүхдүүдээ хамгаалж чадна.
скачать dle 12.0