Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрчимт эмчилгээний эмч Х.Уламбаяр: АМИН ДЭМЭЭР БАЯЛАГ ХООЛ ХҮНС ӨГӨХ ХЭРЭГТЭЙ
эмчилгээний тасагт долоон хүүхэд эмчлүүлж байна. Ихэнх нь уушгины хатгалгаа, амьсгалын дутагдалтай. Хатгалгаа хүндэрсэн тохиолдолд амьсгалын дутагдлын шинжүүд буюу цээж хонхолзох, амьсгаадах, амьсгалахад яргалах, хамар уруулын гурвалжин хөхрөх шинж тэмдэг илэрнэ. Бид стандарт удирдамжийн дагуу шаардлагатай эмчилгээ болгоныг хийж байгаа. Халдвар хамгааллын дэглэмээ сайн сахихаас гадна амин дэмээр баялаг хоол хүнс өгөх хэрэгтэй. Шингэн зүйлийг ердийн үеэс их хэмжээгээр уулгана. Мөн олон нийтийн газраар аль болох дагуулж явахгүй байхыг зөвлөе.
Сэтгэгдэл (0)