“Дэлхийн хүний эрхийн тунхаглал”-ыг нийтэлсний 75 жилийн ойн семинар боллоо

12-р сарын 10-нд Дэлхийн хүний эрхийн өдөр тохиох бол 12-р сарын 4-нд “Дэлхийн хүний эрхийн тунхаглал” нийтэлсний 75 жилийн ойн семинар Бээжин хотноо боллоо. 

Хятадын Төрийн байгууллага, гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хариуцлагатан, хүний эрхийн салбарын судлаач, олон нийтийн байгууллагын төлөөлөл зэрэг 70 гаруй хүн семинарт оролцож, “Дэлхийн хүний эрхийн тунхаглал”-ын үзэл баримтлал, Хятадын хүний эрхийн хөгжлийн туршлага, мөн дэлхийн хүний эрхийн хөгжлийн чиг хандлага, тулгарч буй сорилтууд зэрэг сэдвийн хүрээнд санал бодлоо солилцжээ. 

1948 оны 12-р сарын 10-нд НҮБ-аас “Дэлхийн хүний эрхийн тунхаглал” гэх маш чухал ач холбогдолтой бичиг баримтыг баталсан юм. 10-нд болсон семинарт оролцсон төлөөлөгчид "Хятад улс нь энэхүү тунхаглалыг боловсруулахад идэвхтэй оролцсон, 75 жилийн турш уг тунхаглалын үзэл баримтлаг даган мөрдөж, идэвхтэй хэрэгжүүлсээр ирсэн" гэжээ. 

скачать dle 12.0