Орон нутгийн цагаар 12-р сарын 2-ны өдөр Палестины мэдээний агентлагийн мэдээлснээр, 1-ний шөнө Израилын арми Газын зурвасын өмнөд хэсгийн Хан Юнис хот руу дайрсны улмаас олон арван хүн амь үрэгджээ.
Эх сурвалжид тэмдэглэхдээ, Израилын арми Газын зурваст цэргийн ажиллагаагаа сэргээснээс хойш Палестины 190 хүн амиа алдаж, 600 гаруй хүн шархадсаны дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд юм гэжээ.Орон нутгийн цагаар 12-р сарын 1-нд НҮБ Газын зурваст мөргөлдөөн дахин эхэлсэнд харамсаж байгаагаа илэрхийлж, дахин гал зогсоохыг уриалав. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 12-р сарын 1-ний өдөр олон нийтийн сүлжээгээр Газын зурваст мөргөлдөөн дахин эхэлж байгаад гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж, ирээдүйд дахин гал зогсоохыг хүсэж байна, Газын зурваст өрнөж буй өнөөгийн мөргөлдөөн нь хүмүүнлэгийн төлөө бүх талаар гал зогсоохын чухлыг харууллаа гэжээ.
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Волкер Турк мөн өдөр хэлэхдээ, Газын зурваст мөргөлдөөн дахин сэргэж байгаа нь "гамшиг улам хүндэрсэн" хэрэг бөгөөд хүмүүст маш их түгшүүр төрүүлж байна. Талууд Газын зурваст гал зогсоохыг ахиулах арга хэмжээ авахыг уриалж байна гэв.
Сэтгэгдэл (0)