Орон нутгийн цагаар 11-р сарын 25-ны өдөр Францын 40 гал сөнөөгч Болив улсад олон хоног үргэлжилсэн ой хээрийн түймрийг унтраах ажилд туслахаар очсон байна. Энэ долоо хоногийн эхээр Венесуэль, Чили улсууд мөн гал түймэртэй тэмцэхэд туслахын тулд аврах багийнхан, эд материалын хангамжийг зохион байгуулсан байна.
Болив улсад ой хээрийн түймэр гарсны дараа Боливийн засгийн газар Бразил, Чили, Франц, Венесуэл зэрэг улсаас олон улсын тусламж хүссэн. Европын иргэний хамгаалалтын механизмын хүрээнд Франц улс гал унтраах дэвшилтэт техник хэрэгслээр тоноглогдсон аврах багийг Боливи руу илгээжээ. Үүнээс гадна Венесуэль энэ долоо хоногт хоёр ээлжээр 70 гал сөнөөгчийг илгээсэн бол Чили улсаас хоол хүнс, гал унтраах хэрэгсэл, гал түймрээс урьдчилан сэргийлэх материал, ундны ус зэрэг хүмүүнлэгийн тусламжийг нийлүүлжээ.
Хамгийн сүүлийн албан ёсны мэдээллээр, Боливийн олон нутагт одоогийн байдлаар 3.4 сая гаруй га ой, бэлчээрийн талбай шатсан байна.
Сэтгэгдэл (0)