Амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр 14700 боллоо

Тухайн орон нутгийн цагаар өчигдөр, 20-нд ХАМАС-ын хэвлэлийн алба мэдэгдэл гаргаж, Палестин-Израилийн мөргөлдөөн дэгдсэнээс хойш Газын зурвасын бүсэд амиа алдсан хүмүүсийн тоо 13300 давсан гэлээ. Амь үрэгдэгсдээс 5600 орчим нь хүүхэд, 3550 орчим нь эмэгтэйчүүд байна гэжээ. 

Палестины Эрүүл мэндийн яам мэдээлснээр, тухайн нутгийн цагаар 19-ний оройны байдлаар Иордан голын баруун эрэгт 215 хүн нас барж, 2800 орчим хүн шархадсан гэжээ. 

Израилийн талаас хохирогчдын тоо шинэчлэгдээгүй байна.1200 орчим хүн амиа алдсан гэж мэдээлж байсан нь хэвээрээ байгааг Израилийн тоо баримт харуулж байна. 

Хамгийн сүүлийн шинэ мэдээллээс харвал мөргөлдөөнд хоёр талаас 14700 хүн амиа алдсан байна.

скачать dle 12.0