Тухайн орон нутгийн цагаар 11 сарын 19-нд Их Британийн “Nature” сэтгүүл шинэ таамаг нийтэлжээ. Тэнд дурдсанаар “Эль-Нино” үзэгдэл болоод уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст энэ зун хэт халуун болж, уур амьсгалын эрс тэс үзэгдэл давтагдах магадлалтай гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, Зүүн Африкт Эль-Нино зэрэг эрс тэс уур амьсгалын үзэгдэл болж хүчтэй аадар буух, үер болох аюултай. Өмнөд Америкт Эль Ниногийн нөлөө илүү хүндрэл учруулах бөгөөд Перу, Эквадор зэрэг бүс нутгуудад маш чийглэг цаг агаар үерийн гамшиг авчирна, харин Амазон, Өмнөд Америкийн зүүн хойд бүсэд хуурай халуун цаг агаар нүүрлэдэг байна.
Сэтгэгдэл (0)