Хятадын олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн өнөөдөр /11 сарын 17-нд/ Юньнань мужийн Куньминд нээгдлээ. Энэ удаагийн үзэсгэлэн 90 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд, үзэсгэлэнгийн 9 танхим ажиллуулж байгаа бөгөөд 5000 лангуу байрлуулжээ. Дэлхийн 70 гаруй улсын аялал жуулчлалын компани, агентлагууд оролцож, гэрээ хэлэлцээр хийж байна.
Үзэсгэлэн 3 хоног гарах бөгөөд энэ хооронд нээлтийн ёслол, аялал жуулчлалын асуудлаарх бага хурал, хилээр орох жуулчдын бодлогын хэвлэлийн бага хурал, Дяньчи нуурын яриа уулзалт, Хятад Лаосын төмөр замын олон улсын соёл, аялал жуулчлал, эдийн засгийн бүс байгуулах семинар, Пү-эр хотын тусгай үйл ажиллагаа зэрэг 17 талбай арга хэмжээ болно.
Хятадын олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг Шанхай, Юньнань ээлжлэн 23 удаа амжилттай зохион байгуулж, Хятадын соёл, аялал жуулчлалын нөөц баялгийг сурталчлах, дотоод гадаадын аялал жуулчлалын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэдийн хэлхээ холбоог ойртуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Сэтгэгдэл (0)