Өнөөдөр, 11-р сарын 15-нд Хятад Америк хоёр орон хамтын ажиллагаагаа эрчимжүүлж цаг уурын хямралыг зохицуулах тухай "Нарны нутаг" мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд, Индонезийн Бали аралд болсон Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Жо Байден нарын уулзалтын үр дүнг эргэн харж хоёр орон бүтээлч хамтран ажиллах төдийгүй бусад оронтой ч хамтарч цаг уурын хямралыг зохицуулна гэдгээ Хятад, Америк ахин нотолсон байна. Хятадын цаг уурын асуудал хариуцсан тусгай элч Шие Жэньхуа, АНУ-ын ерөнхийлөгчийн цаг уурын асуудал хариуцсан тусгай элч Жон Керри нар 2023 оны 7-р сарын 16-19-ний өдрүүдэд Бээжинд, 11-р сарын 4-7-ны өдрүүдэд Калифорниа мужийн Нарны нутагт тус тус хэлэлцэж мэдэгдэл гаргасан юм.
Сэтгэгдэл (0)